БНАСАУ-ын зэвсэгт хүчийг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулжээ. Сеул Вашингтон хоёрын ажиллагааг дайны бэлтгэл л хэмээн үзсэн байна. Бүс нутагт онц байдлыг сэрэмжлэхээр байгуулсан Умард, Өмнөдийн хоорондын холбооны суваг тасалдлаа. Өмнөд Солонгос цэргийн ажиллагаагаа таагүй нөхцөлд идэвхжүүлж, Пхеньян баллистик пуужингаар холбооны хиймэл дагуулаа хөөргөхөд бэлэн байгаатай холбосныг ажиглагчид тэмдэглэв. Талууд бие биеэ тогтоон барих хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлэхийн оронд цэргийн хүчээ бардамнан харуулж байна. Энэ нь 1953 оноос хойш гал зогсоох дэглэмийг даган мөрдөж буй Солонгосын хойгт маш аюултай уршигтай болж мэднэ. Харин АНУ, Өмнөд Солонгос хоёр БНАСАУ-ын цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулахын төлөө байна гэсэн нөхцөлд дээрх сургууль хачин санагдана. Мэдээжээр Умард Солонгос хэлэлцээний хүнд түвэгтэй тунш юм. Панзлал түүний хувьд харилцааны гол зарчмын нэг болсон. Энэ нь БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдвэрлэхэд зуучилж буй АНУ, Өмнөд Солонгос, Орос, Хятад, Умард Солонгос хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэх биш тэсвэр тэвчээртэй байр суурь баримтлах ёстой гэсэн үг. Шаардлага тулгах бодлого үр дүнд хүрэхгүй. Дэглэм, удирдлагад нь дүргүйцсэн ч улсын тусгаар тогтнолыг хүндэтгэх хэрэгтэй. БНАСАУ –ын цөмийн ба пуужингийн хөтөлбөрөө энх тайван зорилгоор хөгжүүлэх эрхийг хэн ч эргэлзээтэй болгох ёсгүй гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавровын хэлснийг дурдая. Пуужингаа хаашаа онилон чиглүүлэх болон цөмийн чадамж нь ямар зорилготойг мэдэх нь чухал. Эдгээр асуудлыг юуны түрүүнд хэлдэлцэх хэрэгтэй. Тэр тусмаа БНАСАУ-д тулгасан бүх зэмлэл хийсвэр шинжтэй гэж манай шинжээч Георгий Булычёв үзэж байна. «Умард Солонгос пуужин хөөргөх гэж байна гэсэн мэдээлэл санаанаас зохиосон зүйл тухайлбал ямар нэг ботого хэлбэртэй байгууламж магадгүй пуужин галт тэргээр пуужингийн туршилтын талбар руу зүглэснийг дүрслэсэн гэрэл зургийг үндслэсэн. Нөгөө талаас ийм идэвхжил умард солонгосын бодлогын зүй тогтол болон тус улс АНУ-тай аль болох түргэн яриа хэлцээ хийхийг эрмэлзэж байгаад нийцэж байна. Энэ улс төрийн ажиллагаа Обамын засаг захиргааны өмнө ач холбогдлоо дээшлүүлэх гэсэн Умард Солонгосын сүүлийн үеийн бодлогод нийцэж байна» гэж Г.Булычев хэллээ. БНАСАУ-ын тойронд хүчээ бардамнан харуулж байгаа нь шахалт үзүүлж айлгах шинжтэй ажиллагаа юм. Ийм нөхцөлд Пхеньян зэвсэгт хүчээ байлдааны бэлэн байдалд оруулсан нь хариуд арга хэмжээ болсон. Иймээс энэ нь хэнд ашигтай вэ гэсэн асуудал дипломат ажилтнуудад тавигдлаа.

<сонсох>