Дэлхийн эдийн засаг эрс унаж, дэлхийн хямрал адгийн муу хувилбараар хөгжиж байна гэж санхүүгийн нэрд гарсан зүтгэлтэн Уоррен Баффит «СИ ЭН БИ СИ» телевизийн компанийн нэвтрүүлгээр мэдэгдэв. Дэлхийн эдийн засгийн бүх төрлийн үнэт цаасаар хүлээсэн санхүүгийн хохирол 50 триллион доллароос хэтрэв. Энэ хөрөнгө мөнгө бүх дэлхийн эдийн засгийн жил дутмын бүтээгдэхүүний өртөгтэй тэнцэж байгааг «Файнэншл таймс» сонин тэмдэглэжээ. Ийн их хэмжээний хохирол болон хямралтай тэмцэх гадаадын туршлагад дүн шинжилгээ хийхийг оросын эдийн засгийн дээд сургуулийн шинжээчид оролдов. Дэлхийн бүх улс орны засгийн газраас хямралтай тэмцэх зорилгоор авсан арга хэмжээ хатуу тууштай бус, замбраагүй байсан гэсэн дүгнэлт тэд хийжээ. Түүнээс гадна хямралтай тэмцэх арга хэмжээнүүд ямар нэг улсад чухам ямар асуудал тулгарснаас биш төрийн эд хөрөнгийн хэмжээнээс шалтгаалсаныг шинжээчид тэмдэглэлээ. Хөгжингүй орнуудын эдийн засаг хөгжиж байгаагийнхаас юугаар ялгагдаж байгааг хямрал ахин харуулав. Хөгжингүй орнууд хямаралтай хийх тэмцэлд илүү их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа нь тодров. АНУ-аас үүнд ДНБ-нийхээ бараг 6 хувийг зарцуулсан нь нэг ёсны аварга хэмжээ болсон. Тухайлбал Германи зардлаа хоёр хагас хувиар хязгаарлав. Канадын мөн үзүүлэлт ДНБ-ний 2 хувьд хүрэхгүй, Францынх бүтэн хагас хувиас бага байна. Харин хятадынх 16,бразилийнх 14,оросынх 12 хувь байна. Гэвч шинжээчид дэлхийн улс орнуудын засгийн газрын ажиллагааг тэр болгон шүүмжлэхгүй байна. Оросын эдийн засаг эрх зүйн сургуулийн удирдагч Сергей Пятенко хямаралтай тэмцэх бодлогыг «хуйлрах нөхцөлд нисэх онгоцыг жолоодохтой» зүйрүүлэв. «Хямралын уршгийг арилгах бодлогыг ШУ-ны үндэслэлтэй цогцолбор арга хэмжээ хэмээн үзэж болохгүй. Мэдээжээр хямралтай тэмцэх стратегийг бодох нь зайлшгүй чухал. Ямар байсанч өнөөгийн нөхцөлд цогцолбор арга хэмжээ авах юм» гэж Сергей Пятенко хэллээ. Эдүүгээ олонхи улс орон хямаралын уршгийг арилгах хөтөлбөрөө яаран сандран зохиож байгааг шинжээчид тэмдэглэв. Энэ нь чухам өнөө үед таарах тактик болсон байх. Жишээ нь АНУ-ын үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Саммерс үндэсний эдийн засагт чиглүүлэх хөрөнгөө нэмэгдүүлэхийг хөгжингүй орнуудын засгийн газруудад санал болгов. Энэ нь хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн бууралыг давахад туслана гэж тэрээр үзэж байна. Гэвч энэ нь түр зуурын арга хэмжээ юм. Харин дэлхийн эдийн засгийн тэнцүү бус байдлыг арилгах нь урт хугацааны зорилго билээ. Өөрий нь санаачласан арга хэмжээнүүд Лондонд 4-р сарын эхээр болох «их хорины» дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болно гэж Саммерс үзэж байна.

        <сонсох>