Сэргээш хэрэглэсний төлөө хариуцлагыг тамирчин, дасгалжуулагч,эмч өөрөөр хэлбэл бүгд хүлээх ёстой гэж Оросын спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамнаас боловсруулсан шинэ хуулийн төсөлд өгүүлжээ. Хориотой эмийн бэлдмэлийг хэрэглэж тархааж буй этгээд хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж хуулийн төслийг зохиогчид үзэж байна. Организмын ажиллагааг идэвхжүүлэх эмийн бэлдмэл буюу сэргээш орчин цагийн түүний дотор мэргэжлийн спортод гай болсон. Дэлхийд хориотой эмийн бэлдмэлийн эргэлт жилээс жилд нэмэгдэж, хар тамхины эргэлттэй тэнцэв. Ямар байсан ч, ялах гэсэн эрмэлзэл өрсөлдөөний шудрага бус арга –сэргээш хэрэглэхэд турхирч байна. Энэ нь ялангуяа ширүүн өрсөлдөөн бүхий залуучуудын спортод хамаатай. Шагналын хэр хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгааг мартаж болохгүй. Их хөрөнгө олох тоглоом хүмүүсийг аз туршихад хүргэж байна. Идэвхжүүлэх эмийн бэлдмэл хэрэглэх нь эрүүл мэндэд тун аюултай уршигтай болж мэдэхийг хэн ч бодохгүй байна. Сэргээштэй тэмцэх асуудалд Орос Улс ямагт их анхаарал тавьж ирсэн. Гэвч оросын цанын буудлагат төрлийн оддыг тойрсон хэрүүл маргаан спортын түшмэд төдийгүй засгийн газраас эл асуудалд анхаарал тавихад хүргэв. Төр сэргээштэй тэмцэх зэрэг чухал асуудал дээр ажиллаж эхлэсэн нь маш чухал гэж спорт, залуучуудын бодлогын сайд Виталий Мутко хэлээд: «Дан манай яамны хүчин чармайлтаар асуудлыг шийдвэрлэж болохгүй. Хууль тогтоох арга хэмжээний тов тодорхой систем байгуулж түүнчлэн спортын эрхэм дээд зорилгыг үл тоомсорлон хориотой бэлдмэл хэрэглэж болохгүйд манай хүүхэд тамирчдыг итгүүлэх суртал нэвтрүүлэг явуулах замаар шийдвэрлэж болно. Энэ нь хүүхдийн спортыг оролцуулан спортын бүх системд хамаатай гэв. Манай оронд сүүлийн долоон жилд хориотой эмийн бэлдмэл хэрэглэхтэй тэмцэх талаар том алхам хийснийг хэлэх хэрэгтэй. Орос Улс спортын салбарт сэргээштэй тэмцэх тухай ЮНЕСКО-гийн олон улсын конвенцийг ахар богино хугацаанд батлаад сэргээштэй тэмцэх бие даасан агентлагийг ч байгуулсан бөгөөд дэлхийд шилдэг гэгдэх лаборатори манай оронд ажиллаж байна. Харин эдгээр арга хэмжээ бүрэн хангалттай биш. Хууль тогтоох хэмжээнд буурьтай арга хэмжээ авах нь зайлшгүй чухлыг практик бодит байдал харуулав. Бид шинэ хуулийн төслийг боловсруулахад идэвхтэй оролцож байна. Гэвч дан хориглох замаар эл асуудлыг шийдвэрлэж болохгүй гэж Холбооны зөвлөлийн биеийн тамир хөгжлийн комиссийн дарга Вячеслав Фетисов хэлээд «Бид хүний хүчин зүйлийг харгалзах ёстой. Төрөөс сэргээштэй тэмцэх ба лабораторийг тоноглоход хичнээн их хөрөнгө гаргасан ч, тамирчин хориотой эмийн бэлдмэл хэрэглэх эсэх шийдвэр гаргана. Тамирчид л өөрийнхөө хувь заяаг хариуцах ёстой. Эцэст тамирчин гол хохирогч буруутан болж байгаа учир тэднийг тойрсон бүх уйл явцыг хяналтдаа авахыг уриалж байна. Сэргээш хэрэглэвэл бүх сургууль, хүнд ачаалал, хүч чадвараа шавхаж дайчлах явдал ямар ч үр дунд хүрэхгүй гэв. Эдүүгээ шинэ хуулийн төслийг уялдуулан зохицуулж байна. Дараа нь түүнийг батлана. Гэвч сэргээштэй хийх тэмцэл зогсоо зайгүй үргэлжилж байна. РУСАДА байгууллагын ажлыг санхүүжүүлэхэд 200 сая гаруй рублийг төсөвлөн гаргав. Эдгээр хөрөнгийг тамирчны сэргээш- тестийг авч шалгахад зарцуулна.

<сонсох>