Оросын эдийн засгийн аялал жуулчлалын онцгой бүсийн нэг “Алтайн хөндий” хямарлын нөхцөлд ч, хөрөнгө оруулагчдыг татаж байна. Алтайн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт орших энэ бүст гадаадын 9 компани бүртгүүлсний 7 компани 2008 оны төгсгөлд эдийн засгийн хямарлын үед энэ төсөлд оролцох болжээ. Нийт 5 тэрбум орчим рублийн хөрөнгө оруулж байна. “Алтайн хөндий” төсөлд хөрөнгө оруулах шаардлагатай нийт хэмжээний 25 хувь юм. Тодорхой нутаг дэвсгэрт хөнгөлөлттэй нөхцлөөр хөрөнгө оруулалтыг татдаг эдийн засгийн өсөлтийн онцгой цэг байгуулах туршлагыг дэлхийд өргөн ашигладаг. Ерөнхийлөгч, засгийн газрын түвшинд янз бүрийн чиглэлийн эдийн засгийн онцгой бүс байгуулах тухай хууль баталж байсан тэр үед Орос улсад энэ практик 4 жилийн өмнө бий болсон. Нутаг дэвсгэртээ аялалын жуулчлалын хэлбэрийн бүс байгуулах эрхийн төлөө Орос улсын эдийн засгийн хөгжлийн яамны уралдаанд Алтайн бүгд найрамдах улс 2006 онд түрүүлсэн юм. Алтайн бүгд найрамдах улс бусдаас ямар давуу талтай байсан бэ? Алтайн бүгд найрамдах улс нь уулархаг бүс нутаг бөгөөд “Орос улсын Төвд” гэж нэрлэдэг. Энэ бүгд найрамдах улс нуур, түргэн урсгалтай гол, хүрхэрээ зэрэг үзэсгэлэнт байгальтай юм. ЮНЕСКО-ийн дэлхийн байгалийн өвд багтдаг хэд хэдэн объект энэ нутагт байдаг. Оросын Азийн хэсгийн хамгийн өндөр оргил Белуха, уулсын дунд орших Телецкийн нуур, ой тайга, ардууд тэнгэрийн бэлчээр хэмээдэг Укокийн гайхалтай тал нутаг зэргийг нэрлэж болно. Манай хязгаарын гоо сайхныг дүрслэхэд бэрх, тиймээс ирээд нүдээр үзсэн нь дээр гэж Алтайн бүгд найрамдах улсын тэргүүн Александр Бердников ярьж байна. «Төстэй байгаль хаа нэгтээ нэг газар олдох ч, би эргэлзэж байна. Тэр үед газар нутгийн ямар нэг эрчим хүчинд итгэдэггүй байсан. Одооноос итгэж байна. Алтайд цаг байхад эрч хүч авч, сэтгэл сэргэж, ажиллах чадвар дээшилдэг олон газар бий. Өглөө сэрэхэд сайхан амарсан байдаг» гэж А. Берников хэллээ. Байгалийн баялгаас гадна амрахад шаардлагатай бүх дэд бүтцийг байгуулах ийм газрын нэгийг “Алтайн хөндий”-д байгуулна. Энэ нь зам, өргөгч, зочид буудал, худалдаа-зугаа цэнгээний төв, усан парк бүхий уулын цанын асар том амралт сувилалын газар байгуулна. Эргийн дагуу бүх дэд бүтцийг байрлуулах хиймэл нуур төслийн шигтгээ нь байна. Өнөөгийн байдлаар төслийн бүх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст барилгын ажил эхэлнэ. Бүх ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжинэ гэж Александр Бердников үзэж байна. “Алтайн хөндий”олон жуулчин татахад, тус хязгаарыг үр нөлөөтэй хөгжүүлэхэд шаардлагатай юм. «Хямарал өнгөрнө. Бид зөвхөн өнөөдрийнхөө өдрөөр амьдарх ёсгүй. Энэ барилга ирээдүйд чиглэсэн. Бид Алтайн хязгаарыг эзэмших замынхаа эхэнд байна. Энэ нь үнэхээр Орос улсын шигтэй билээ. Одоо бид Японы элчин сайдын яамтай идэвхтэй яриа хэлэлцээ хийж байна. Манайд Герман, Өмнөд Солонгосын томоохон бизнесийн төлөөлөгчид ирж байна. Эдийн засгийн бүст ажиллах төлөөлөгчийн газрын нэг нь Өмнөд Солонгосын төлөөлөгийн газар байна. Үүнээс гадна барьж байгуулж байгаа объектод хий, зам байгуулж, нисэх буудлыг сэргээн засварлаж байна. Хямаралтай холбоотойгоор төслийг хойшлуулна гэдэг алдаа болно. Бид ийм байдал гаргахгүйн тулд бүгдийг хийж байгаа» гэж Александр Бердников хэллээ. Байгуулсан бүс нь жуулчдыг татаад зогсохгүй тус бүгд найрамдах улсын эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдэнэ гэж Александр Бердников үргэлжлүүлэн хэлэв. Таамагласнаар бүртгүүлсэн төлөөлөгчийн газраас 3 тэрбум гаруй рублийн татварын орлого орсон байна. Үүнээс гадна эдийн засгийн бүсийг сэргээн босгох нь тус хязгаарын барилгын салбарыг хөгжүүлэхэд нөлөөлнө гэж Александр Бердников нэмж хэлэв. «Бид барилгын салбарыг хөгжүүлэхэд бүгдийг тооцсон. Герман, Испанийн төмөр бетон бүх төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүхий гол үйлдвэрүүдийн нэг 2-р сарын 25-нд ашиглалтанд орно. Бид мод боловсруулах чиглэлээр ажилладаг. Шохойн түүхий эдээс өгсүүлээд цемент хийх хүртэл барилгын ажилд ашиглаж болох ашигт малтмал манайд их байна. Тэгэхлээр өөрийн нөөцөөр барилгын бүх ажлаа гүйцэтгэнэ. Эндээс ажлын байр бий болгоно. Үүнд бүх тооцоо байгаа». Эдийн засгийн онцгой бүс зөвхөн Алтайд байгуулагдаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Байгал нуур, Краснодар, Ставрополийн хязгаар, Калининград мужид өөрсдийн цэгээ байгуулна. Орос улсын онцгой бүсийг байгуулахад дэлхийн эдийн засгийн хямарал саад бэрхшээл болохгүй.

        <сонсох>