Орос улсад энэ жил ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яам таамаглаж байна. Тус яамны сайд Татьяна Голиковын мэдэгдсэнээр энэ үзүүлэлт 2,2-2,8 сая хүн байна. Хөдөлмөрийн зах зээлийн байдлын мониторингийн мэдээгээр, улс оронд 2-р сарын 25-нд албан ёсоор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нэг сая 970 мянга байгаа нь эдийн засгийн идэвхтэй хүн амын 2,5 хувь юм. Европын тэргүүлэх орныхоос энэ үзүүлэлт нэлээд бага байна. Тухайлбал Германд ажилгүйдлийн түвшин 8 хувьд хүрчээ. Оросын ажилгүй бүх иргэн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлэхээр очдоггүй болохоор ийм ялгаатай үзүүлэлтэд тайвшрах ёсгүй. Хямарлын хүнд нөхцөлд ажилгүйдлийн түвшинг нарийн таамаглахад түвэгтэй. Гэхдээ урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч, энэ үйл явцыг арай хор уршиг багатай, зохицуулах хэмжээнд болгох боломжтой. Хөдөлмөр эрхлэлтийн янз бүрийн хөтөлбөрийг идэвхтэй санхүүжүүлэх, ажлын байрыг цомхотгосон үр дагаврыг багасгах тухай ярьж байна. Оросын Холбооны улсын субъектуудын төсөвт оруулж байгаа татаасын хэмжээг 34 тэрбум рублээр нэмж, тэрбум орчим доллар болгох ёстой юм. Үүний ихэнх хэсгийг ажилгүйдлийн тэтгэмжийг төлөхөд зарцуулна. Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрт 43 тэрбум рубль буюу ойролцоогоор 1,2 тэрбум доллар зарцуулна. Хөдөлмөрийн зах зээлийн байдлыг тогтворжуулахад 100 тэрбум орчим рубль буюу бараг 3 тэрбум доллар зарцуулна. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдэхэд анх удаа ийм их хэмжээний мөнгө зарцуулж байна гэж Татьяна Голикова ярьж байна. Хөрөнгийг ажлын байр цомхотож байгаа байгууллага, аж ахуйн нэгжид татаас олгох, боловсон хүчнийг дахин сургах холбооны хөтөлбөр, олон нийтийн ажлыг хөгжүүлэх, жижиг аж ахуйн нэжийг дэмжихэд зориулна. Автомшины шинэ зам, гүүр барих зэрэг хэсэгт олон нийтийн ажлын хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд ажлын байрыг нэмэгдүүлэх нааштай ирээдүй байна. Хямарлын үеэд ажлын байр бий болгох ирээдүйтэй салбар болох жижиг бизнест энэ жил санхүүгийн нэлээд дэмжлэг үзүүлж, татварын давуу тал эдлүүлнэ. Бизнес эрхэлэхийг хүссэн ажилгүй хүмүүст тухайлан тусална. Мянган хүн ажилладаг том үйлдвэрт ажил эрхэлэлтийг бүрэн хангах нь гарцаагүй чухал зорилтын нэг юм. Засгийн газар үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлтийг дэмжих, төрөөс захиалах зэрэг хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Тухайлбал оросын автомашины үйлдвэрлэлийг дэмжихэд 12 тэрбум рубль буюу /тэрбум долларын гуравны нэгтэй тэнцэнэ/ дотоодын тээврийн хэрэгсэл худалдан авах, улсын байгууллагад энэ хөрөнгийг зарцуулна. Хөдөлмөрийн зах зээлд хямарлаас зайлсхийхийн тулд засгийн газар өөрчлөлтөд шуурхай хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байна.

             <сонсох>