Foto http://fotki.yandex.ru«Хальмаг Унн» сонины газраас зарласан уралдаан 2008 оны турш үргэлжлэснийг сурвалжлагч Валентина Бамбаева тэмдэглэв.Сонины газраас БНУлсынхаа гол долоон бэлэгдлийг сонгож дурдахыг оршин суугчдад санал болгов. Сэтгүүлчид маш олон захидал, санал авчээ. Уншигчид сонинд саналаа бичиж тал нутгийн хамгийн үнэ цэнт зүйлийн төлөө санал өгөв. Омог аймгийн туухийг авч үзэхээс эхлээд янз янзын санал дэвшүүлсэн байна. Зохион байгуулах хорооны хэдэн хуралдааны дүнгээр оршин суугчдад 14 бэлэгдлийг санал болгож, Халимагийн гол долоон бэлэгдлийг шилэн сонгожээ. Х1У Далай ламын арвнайлсан Шакьямунийн сум хийд , ардын «Жангар» тууль, байгаль, газрын гадрагад гоц нийцсэн эртний хиргэсүүрүүд, онцгой статустай Сити Чесс шатрын хотхон, 1812 оны эх орны их дайнд оролцсон хальмагийн дайчдад зориулан босгосон хөшөө-Хошуутын сүм нь алдар , бахархалын илрэл, эрт дээр үеэс хайр сэтгэлийн бэлэгдэл болж ирсэн лянхуа ба зул цэцэг долоон бэлэгдэл болжээ. Эдгээр бэлэгдэл тал нутгийн онцгой өвөрмөц байдлыг тусган харуулж, БНУлсад оршин суудаг бух ард түмнийг нэгтгэхэд тус дөхөм үзүүлж байна гэж «Хальмаг Унн» сонины газрын эрхлэгч Санал Шавалиев хэлээд: «Миний бодоход үндэсний сонины газрын редакц ийм уралдданыг явуулснаараа БНУлсынхаа олон үндэстэн ястныг нягтгэхэд хувь нэмрээ оруулсан. Тэр ч байтугай уншигчид ард түмэн омгийнхоо түүхийг ахин сонирхоход нөлөөлсөн. Иймээс уралдааны ач холбогдол долоон гайхамшгийг сонгосноор хязгаарлагдахгүй байна. Бид хумүүс өөрсдийгөө болон БНУлс, халимаг ард тумний түүхэнийг ахин таньж ойлгоход тусласан. Энэ нь бидний хувьд маш чухал зүйл болсон гэв. Уралдаанд шалгарсан бүх долоон байгууламж БНулсын оршин суугчид төдийгүй зочдод сонирхолтой ер бусын сонин зүйл билээ. Халимагийн долоон гайхамшиг Европт буддын шашинтай ганц ард түмний баялаг түүх, өвөрмөц соёлтой танилцуулна гэж «Хальмаг Унн» сонины эрхлэгч Санал Шавалиев үзэж байна. Халимаг бол Европ дахь олон зууны нууцыг хадгалж буй азийн жижигхэн өнцөг билээ. Оросын зохиолч Константин Паустовский Халимагийг «тал нутгийн жинхэнэ сувд» гэсэн нь учиртай билээ.

<сонсох>