Дэлхийн 15 орны жүжигчид уралдаант хоёр хөтөлбөрт оролцож байна. Олонхи нь олон улсын наадмын шагналтан авьяаслаг жүжигчид юм. Энэ арга хэмжээ БНУлсын соёлын амьдралын томоохон үйл явдал болсоныг сурвалжлагч Галина Павлова тэмдэглэв. Олон улсын циркийн урлагийн наадам Удмуртын нийслэл Ижевск хотноо 2 дахь удаагаа явагдаж байна. Наадам улам их сонирхол татаж байгааг энэ онд оролцогчдын тоо түрүүчийнхээс хоёр дахин нэмэгдсэн явдал нотлон харуулав. Энэ удаад Монгол, Финланди,Казахстан, Украин, Швейцар, Хятад, Их Британии, Испании, Мексик, Аргентин, Германии, Румын, Италии, Канад мэдээжээр Оросын нийт 100 гаруй жүжигчин уран чадвараа удмуртын оршин суугч, зочдод үзүүлж байна. Агаарын гимнастикч, уран нугаралт, акробатчид, алиалагч болон тэмээ, заан, нохой, сургагчид циркийн дэвжээнд өдөр бүр гарч тоглож байна. Циркийн удмын жужигчин Таисия Корниловагийн удирдсан «Заан унаж дэлхийг тойрох нь», ижевскийн циркийн дэвжээнд 12 тэмээ гаргах Эрик Исрафиловын удирдсан «Дорнодын уран сэтгэмж» үзвэрүүд наадмын нэг ёсны чимглэл болно гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Удмуртын улсын циркийн захирал Дмитрий Иванов ярихдаа: «Удмуртын ерөнхийлөгч Александр Волков циркийн урлагийн ололт амжилтыг БНУлсынхаа оршин суугчдад танилцуулах гайхамшигт санал хоёр жил хагасын өмнө дэвшүүлсэн. Өнгөрсөн оны 2-р сарын сүүлээр бидний зохион байгуулсан анхны наадам их амжилттай болсон. Танхим пиг дүүрэн байлаа. Циркийн олимпийн оргил гэмээр сонирхолтой зүйлийн сонгож авч үзүүлэхийг хичээсэн. Одоо энэ уламжлал үргэлжилж байна». РОСГОСЦИРК компанийн ерөнхий захирал, «Цирк» олон улсын үндэсний академийн ерөнхийлөгч Мстислав Запашный циркийн хамтын нийгэмлэгийн хүрээнд нэрд гарсан хүмүүс бүрэлдэхүүнд нь орсон наадмын шүүх комиссыг тэргүүлж байна. Наадмын гала-концерт болон хаах баяр ёслол Олон улсын эмэгтэйчүүдын баяр Мартын наймны өдөр болно. Мэргэжлийн үйл ажиллагаа ба урлаг спортын хүрээнд амжилт олсон удмуртын нэрд гарсан олон эмэгтэйчүүдийг мөн баяр ёслолд урьсан байна. Тэд циркэд гэр бүлээрээ очно. Жүжигчид найдвары нь биелүүлж жинхэнэ баярыг үзэгчдэд өргөнө гэдэгт найдаж байна .

<сонсох>