Foto http://www.kniginina.ruЭнд роман,шүлэг бичиж сурч байна. Москвагийн утга зохиолын дээд сургууль 10 мянга орчим төгсөгчийн хувьд зохиолчийн уран чадварын сургууль болсон. Тэд «Утга зохиолын дээд сургуулийн тухай дурсамж» гэдэг хоёр боть бүхий номыг дээд сургуулийнхаа 75 жилийн ойд зориулан бэлтгэжээ. Оросын нийслэлд номыг танилцуулах арга хэмжээ боллоо. Үе үеийн олон зохиолч, яруу найрагч, шүүмжлэгч Утга зохзиолын дээд сургуульд суралцаж амьдралын гараагаа эхэлсэн юм. Тэгэхдээ оросын ба хуучин зөвлөлтийн БНулсууд, түүнчлэн Монгол,Болгар, Польш,Чех,Словак болон Ойрхи Дорнод, Африкийн орнуудын зохиолчид суралцсан билээ. Олонхи нь Москвад суралцаж байсан он жилүүдийг амьдралынхаа хамгийн жаргалтай үе хэмээн дурсаж байна. Болгарын нэрд гарсан яруу найрагч орчуулагч Валентина Радинска уг номд багтсан дуртгалаа «Хайр сэтгэлээ илэрхийлсэн нь» гэж гарчигласан байна. Азербайжаны яруу найрагч, нийтлэлч Утга зохиолын дээд сургуулийг «амьдралын сургууль» хэмээн нэрлэв. Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Москвагийн утга зохиолын дээд сургууль төгсөгчдийн нэг юм. Москвагийн төв дэх Утга зохиолын дээд сургуулийн эртний байшинд ямагт онцгой уур амьсгал зонхилж байдаг. Манай оронд үзэл суртлын хатуу шахалттай байсан жилүүдэд ч дээд сургууль өөрийн гэсэн амьдралтай байв. Эндээс л зохиолчдад зайлшгүй чухал онцгой эрх чөлөө мэрэгдэж байсан гэж «Дружба народов» сэтгүүлийн эрхлэгч, зохиолч Александр Эбаноизе дурсамжийн номд бичжээ. Утга зохиолын дээд сургууль гол баатар нь болсон энэ ном зохиолчдын сонирхолыг их татав. Зохиолч Михаил Попов 3 дахь ботио тэсэн ядан хүлээж байна. «Утга зохиолын дээд сургуулийг сайн мэддэг гэж би бодож байсан. Энд таван жил суралцаж дараа нь багшлаж эхлэсэн.Үе үеийн олон танилтай. Харин дээд сургууль минь бодсоноос илүү өргөн хүрээтэй, сонирхолтой, олон талт, гүнзгий үзэгдэл гэдгийг энэ номыг уншсаныхаа дараа ойлгосон»гэж зохиолч Михаил Попов хэллээ.

<сонсох>