Foto http://images.google.ruОХУ-ын Алтай хязгаарын Алейск жижиг хот Барнаулаас 120 км зайтай оршдог. Энэ хот Монголын Өвөрхангай амйгийн Арвайхээр хоттой ах дүү бололцох хэлхээ холбоо хэдэн жилийн өмнө тогтоожээ.Орос, Монголын жижиг хоёр хотын хооронд хэлхээ холбоо тогтоох шалгаан юу байв?Эдгээр хоёр хотын харилцаа хэрхэн хөгжиж байна? Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович энэ тухай ярихийг Алейск хотын захиргааны тэргүүн Александр Мерзликинээс хүсэхэд тэрээр: «Алейскзернопродукт» хотжуулах үйлдвэр Алейскэд бий. Тэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ахин боловсруулж, янз бүрийн сортын гурил,гоймон, тос, сагадайн будаа үйлдвэрлэж байна. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр Монголд нийлүүлэх «Алейск Импэкс» орос-монголын хамтарсан компанийг монголын талын санаачилгаар Арвайхээр хотноо 2002 оны 6-р сард нээсэн юм. Хамтарсан үйлдвэрийг байгуулсан нь хоёр хотын хооронд ах дүү бололцох холбоо харилцаа тогтоох учир шалтгаан боллоо. Түүнээс гадна Алейск Арвайхээр хоёр хотын дэд бутэц төстэй бөгөөд хүн амын тоо нь бараг адилхан байна. Арвайхээр хотын захиргааны төлөөлөгчид манайд 2004 онд айлчилсан үед хоёр хотын захиргаа нийгэм эдийн засаг,соёлын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм».
Асуулт: Хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ ?
А.Мерзликин: «Манай хотын төлөөлөгчид энэ хэлэлцээрийн дагуу Арвайхээр хотод 2007 онд айлчилсан. Хотын захиргааны дарга ноён Гончигдорж биднийг хүлээн авч уулзав. Мөн албан тушаалд ахин сонгогдсонтой нь холбогдуулан саяхан түүнд баяр хүргэж, энэ оны 9-р сард Алейск хотын 70 жилийн ойгоор манайд айлчлахыг урьлаа. Бид Алейск хотын боловсрол,залуучуудын хэрэг эрхлэсэн хорооны тусламжаар хүүхдийн ном, Алтайн түүхийн тухай ном, хотын тэмдэг бүхий бичгийн хэрэгсэл, кино, бэлэг дурсгалын зүйлийг ах дуу бололцсон монголын хотод явууллаа. Мөн музейн үзмэрүүд солилцож байна. Манай найз нөхдийн хот гайхамшигт музейтэй. Нэгэн хэлтсий нь Алейск ба бидний хамтын ажиллагаанд зориулжээ. Манай хотын музейд Арвайхээрийн байдлыг тусгасан үзмэрүүд бий. Түүнчлэн урлагийн хамтлаг солилцож, спортын арга хэмжээг хамтран зохион байгуулдаг. Хөдөөний жижиг хотуудын хувьд нэлээд идэвхтэй хамтран ажиллаж байна гэж үзэж байна».
Асуулт: Александр Михайлович аа, Та өөрөө монголын ах дүү бололцсон хотод очсон уу?
А.Мерзликин: «2007 онд манай хотын төлөөлөгчдийг би тэргүүлсэн. Биднийг Баяр наадмын үеэр Арвайхээрд аялахыг урьсан. Энэ нь мартагдашгүй аялал болсон. Миний бие олон оронд очсон. Харин Монголд хийсэн айлчлал хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлэв».

<сонсох>