Foto http://www.council.gov.ruОросын Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Ганболд нар Холбооны зөвлөлд 3-р сарын 4-нд уулзав. Монгол Улсын парламент ба хүчний байгууллагуудын төлөөгчдийг тэргүүлсэн М.Ганболд элэгсэг дотно хүлээн авч,олон улсын ба бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс ба Орос Улсын байр суурийг шууд яриа хэлцээний явцад харшуулах боломж өгсөн Холбооны зөвлөлийн даргад талархал илэрхийлэв. ОХУ-тай харилцах харилцаа Монгол Улсын хувьд улс төрийн ч эдийн засгийн ч үүднээс урьтлал чиглэл, стратегийн ач холбогдолтой болсоныг М.Ганболд онцлон тэмдэглэв. Тэрээр хоёр талын харилцааны эдийн засгийн шийдвэрлэгдээгүй хэдэн асуудалд Холбооны зөвлөлийн удирдагчдын анхаарлыг хандуулж монголын талаас Оростой хамтын ажиллагааг өргөжүүлэн идэвхжүүлэхийг сонирхож байгааг онцлон тэмдэглэв. Тухайлбал ашигт малтмалыг эзэмших салбарыг дурдлаа. Хоёр талын худалдаа тэнцүү бус байгааг Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов тэмдэглэн хэллээ. Бүс нутгуудын танхимын хувьд Холбооны зөвлөл тарифийн бодлого болон Орос Монголын хил орчмын хамтын ажиллагааны хүрээнд гарсан асуудлуудыг шийдвэрлэхэд идвэхтэй оролцоно гэж тэрээр онцлон тэмдэглэлээ. Ашигт малтмалын орд газрыг эзэмших салбарт хамтран ажиллахын тухайд гэвэл хэтийн сонирхолтой харилцан ашигтай бизнес- төсөл, санал байгааг Сергей Миронов тэмдэглэв.                                                                                                                                                                                                                                      Foto http://www.vesti.ru 
2.Тээврийн сайд Игорь Левитинийг Худалдаа ,эдийн засаг ,шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос Монголын засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн даргаар томилов. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Комиссын хоёр даргын нэгний албан үүргээс Алексей Гордеевыг чөлөөлж зохих захирамжид гарын үсэг зурав. А.Гордеев 1999 оноос хойш Оросын хөдөө аж ахуйн сайд байсан. Воронеж мужийн Дум Гордеевыг мужийн засаг даргаар томилох оросын ерөнхийлэгчийн саналыг 2009 оны 2-р сарын 26-нд сайшаан батлав.

 

<сонсох>