Статистикийн тоо баримтуудаас харахад нийслэлд долоо хоног дутам бараг 2000 хүн ажилгүй болж байна. Энэ оны эхээр Москвад ажилгүй 23 мянган хүнийг албан ёсоор бүртгэсэн бол дөнгөж нэг сарын дотор мөн узуулэлт 35 мянгад хүрлээ. Харин гадаадаас Москвад ажиллахаар ирсэн хүмүүсийн тоо цөөрөхгүй байна. Энэ хавар гэхэд Москвад гадаадын ажигүйчдын тоо дөрөв дахин нэмэгдэх бололтой гэж таамнасан байна. Ачигч,барилгачин,хашаа цэвэрлэгч,жолооч зэрэг мэргэжилтэн нийслэлд шаардагдаж байна. Гол төлөв гадаадын иргэд мөн ажил хийж байна. Москвагийнхан харьцангүй бага цалингаар хар ажил хийхийг сонирхохгүй байна. Гадаадын ажилчид цалин цагт нь буувал хөдөлмөрийн ямар ч нөхцөлд ажиллана. Гол төлөв Украин, Молдав, Тажикистан, Белорус, Узбекистан зэрэг ТУХН-ийн гишүүн орнуудын иргэд Орост ажиллахаар ирдэг. 15-20 хувь нь өөр гадаад орноос ирсэн хүмүүс юм. Ялангуяа Тажикистаны иргэд Орост ажиллахыг эрмэлзэж байна.Албан ёсны тоо баримтуудаас харахад энэ зөвлөлтийн хуучин БНУлсаас ирж манайд ажиллаж буй хүмүүсийн тоо хагас саяад хүрээд байна. Саид бол памирын жижиг Хорог хотоос Москвад ирсэн дунд зэргийн настай эрэгтэй юм. Нутагт нь ажил ердөө алга. Харин гэр бүлээ тэжээх хэрэгтэй. Тэгээд аз туршиж оросын нийслэлд ирсэн гэж тэр мэдээлэв. Саид орос хэл бага зэрэг мэддэг. Одоо хамгийн гол нь өөрийгөө албан ёсоор буртгуулж хөдөлмөрчин цагаачийн карт авах хэрэгтэй. Тэгвэл хууль зөрчилгүй ажил амархан олно. Саид ярихдаа: «Киномеханикч мэргэжилтэй. Ер нь ямар ч ажил хийж чадна. Ажилчин,барилгачин болж мэднэ. Ажилд албан ёсоор орох нь шилдэг хувилбар юм. Албан ёсны бус замаар ажилд орвол хүнд байдалд орно. Танил хүмүүс барилгад аль хэдийнэ ажиллаж эхэлсэн.Зарим нь шаавсчин бусад нь өөр ямар ажил хийж сэтгэл ханамжтай байна». Харин Москвад шинэ барилга улам багасаж байна. Энэ оноос Орост хөдөмөрчин цагаачдад илүү хатуу шаардлага тавьж байна. Одоо ажилд албан ёсоор орохын тулд оршин тогтсон хаягт өөрийгөө бүртгүүлж төдийгүй хотод байр хөлслөх тухай гэрээ байгуулах хэрэгтэй. Харин хэдээг бодоход Москвад ажил олох боломж илүү өргөн байна. Оросын нийслэлд ажилгүүдлийн үзүүлэлт оросын дундаж үзүүлэлтээс 10 дахин бага байна. Гэвч хөдөлмөрчин цагаачдын байдал амаргүй. Хямралаас болж гадаадын ажиллах хүчний хувь хэмжээг хоёр дахин багасгажээ .

<сонсох>