Нефтийн өнөөгийн үнэ хэтдээ дэлхийн зах зээлд нефть баталгаатай нийлүүлэхийн тулд нефтийн олборлолтод урт хугацааны хөрөнгө оруулах боломжгүй болгосон гэж Оросын эрчим хүчний сайд Сергей Шматко мэдэгдлээ. Нефть олборлогч орнуудын эдийн засаг нефтийн үнэ тогтвортой нэмэгдэх нөхцөлд өнгөрсөн оны дундуур хүртэл хөгжсөнийг дурдая. Томоохон нийлүүлэгчид ашгийнхаа нэг хэсгийг салбарын хөгжилд чиглүүлэв. Өөрөөр хэлвэл шинэ нефтийн хоолой, агуулах барих, шинэ тоног төхөөрөмж худалдан авах хамгийн гол нь шинэ шинэ орд газрыг олж илрүүлж эзэмшихэд чиглүүлсэн юм. Хямд аргаар амархан олборлох хөнгөн нефть гэгч шавхагдаж дуусч байгааг харгалзан үзэх нь чухал. Шинэ нөөц хүрэхэд хэцүү тухайлбал Арктик, тэнгис далайн усан дорхи эх газрын үргэлжлэлд байгаа бөгөөд жишээлбэл канадын хүнд нефть гэгчийг ахин боловсруулахад хэцүү юм. Ийн орд газрыг эзэмших ажлын өөрийн өртөг их байна. Иймээс нефтийн үнэ маш өндөр байгаа нөхцөлд тэдгээрийг эзэмшдэг. Нэг баррель нефтийн үнэ 150 доллараас хэтэрч байсан нөхцөлд тийм байв. Дараа нь үнэ эрс унав. Иймээс нефть олборлогч компаниуд хөрөнгө оруулах хөтөлбөрөө эрс багасгав. Ингээд нэг талаас нефтийн хэрэглээ улмаар үнэ нь унаж байна. Үүний улмаас их нөөцтэй боловч эзэмшихэд хэцүү орд газруудад хийж байсан ажлыг түр зогсоов. Нөгөө талаас нефть уламжлал ёсоор олборлож буй газар нутагт түүний нөөц шавхагдаж дуусч байна. Хямрал эцэслэснээс хойш нефть ахин их шаардагдана. Харин түүнийг хаанаас авах вэ? Оросын ЛУКОЙЛ нефтийн компанийн шинжээч Геннадий Красовский эл сэдвийг үргэлжлүүлэн ярихдаа: “Өнөөгийн үнэ шинэ орд газруудад чиглүүлэх хөрөнгийг нөхөхгүй байна. Шинэ орд газрууд илүү их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах хүнд нөхцөлтэй бус нутагт оршдог. Оросын талаар ч бараг тийм байна. Нефтийн шинэ нөөц Зүүн Сибирь буюу арктикийн бүс, эх газрын усан дорхи ургэлжлэлд байгаа. Дэлхийн эдийн засаг хэдэн жилийн дараа ахин ернуун хегжиж, эрчим хучний неец шаардагдах нехцелд нефть дутагдаж болзошгүй. Өнөөгийн байдал эрчим хүчний түүхий эдийн үнэ 3-5 жилийн дара эрс нэмэгдэхэд хүргэнэ гэв. 2013 онд нефтийн хямрал гарна гэж үзэх үндэс бий гэж Олон улсын эрчим хүчний агентлаг анхааруулав. Агентлагийн тэргүүн Нобуо Танака энэ тухай мэдэгдлээ. Дэлхийн эдийн засаг өрнүүн хегжиж эхлэсний ачаар эрэлт ахин нэмэгдэх учир нефть ховордож мэднэ. Хамгийн гол нь нефть их ховордолгүй, нефтийн үнэ хэт нэмэгдэхгүй байх нь чухал юм.

<сонсох>