Орос улсын ерөнхийлөгчийн хувьд хямарлын эсрэг шуурхай шийдвэр гаргаж, эдийн засгийн чухал салбарын өсөлтийг сэргээх нь хамгийн чухал байна. Оросын тэргүүлэх улс төр судлаачид Д.Медведевийн өнөөгийн үүргийг ийнхүү үзэж байна. Ерөнхийлөгч Д.Медведев бүрэн эрхээ эхний жил хэр биелүүлсэн бэ? Нэг ерөнхийлөгчид ахдахаар нэг жилд багтахааргүй үйл явдал боллоо. Хойд Кавказын цэрэг-улс төрийн хямарал, Украинтай хийн асуудлаар маргаан дэгдсэн, дэлхийн санхүү-эдийн засгийн хямарал зэрэг гурван хямарал дэгдсэн. Энэ бүх хүнд нөхцөлд Д.Медведев шийдвэртэй, тохиролцох чадвартай удирдагч болохоо харуулсан гэж үндэсний стратегийн асуудал эрхэлсэн зөвлөлийн хоёр даргын нэг Иосиф Дискин үзэж байна. Тэр хэлэхдээ: «Хэлэлцэх хэргийн төлөвлөгөө өөрчлөгдөж байгаа ч, ерөнхийлөгч сонгуулийн өмнөх хөтөлбөр, Холбооны хурлын илгээлтдээ үнэнч хэвээр байгааг тэмдэглэх нь чухал юм. Либерал үнэт зүйлийг тууштай баримталж, өнөөгийн механизм, төр засгийн институтыг практикт ашиглах чиг баримжаатай уялдуулж байна. Эдийн засгийн сорилд нийцэх улс төрийн системд нийцүүлэх нь түүний гол сорил юм. Гадаад бодлогын сорил нь тийм ч хүчтэй биш юм. Барак Обамын засаг захиргаатай тохиролцох зүйл байгаа. Европын Холбоо Орос улстай зөрчилдөх бус эсрэгээр тохиролцохыг хүсч байна. Энэ оны хоёрдугаар хагаст эдийн засаг сэргэж эхлэх олон боломж байна. Хямарлын нөхцөлд бий болох саад бэрхшээлийг тооцож чадвал 2010 онд улс орон өсөн дэвжинэ». Улс төрийн байдлын асуудал эрхэлсэн төвийн ерөнхий захирал Алексей Чеснаковын тэмдэглэснээр энэ “саад бэрхшээлийг” аль болох хурдан тооцох хэрэгтэй. Д.Медведевийн бүрэн эрхийн хугацаанд ойрын жилүүдэд амаргүй байх төлөвтэй. «Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны гол сорил нь шуурхай байх сорил юм. Эдийн засгийн байдлыг хөгжүүлэхтэй холбоотой төдий л алдартай бус шийдвэрийг аль болох хурдан гаргах хэрэгтэй. Д.Медведев удирдагчийн хувьд цаашид “марш”-аа өөрчлөх тухайд мэдээж хэрэг өөрчилнө. Орос улсын анхны ерөнхийлөгч, Владимир Путин ялгаагүй хэр өөрчлөгдсөнийг бид харсан. Энэ олон талаар улс орны өөрчлөлтийн хариу үйлдэл байв» гэж А.Чеснаков хэллээ. Хэрэв дэлхийн эдийн засгийн хямарал даамжирвал ерөнхийлөгч илүү хатуу, тусгай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болно гэж бүс нутгийн асуудал эрхэлсэн хүрээлэнгийн ерөнхий захирал Максим Дианов үзэж байна. «Эдийн засгийг тогтворжуулах янз бүрийн үйл ажиллагааны дүнд эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх нь үндсэн зорилт, сорил нь бүрэн боломжтой юм. Бүх зүйл хүссэнээр байхүй ч, байдал хэвийн, эдийн засгийн уналт, эмх замбараагүй байдал байхгүй байна» гэж М.Дианов хэллээ. Орос улсын ерөнхийлөгчийн бодлогод зорилго, үнэт зүйл өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх нь чухал гэж улс төр, эдийн засгийн судалгааны асуудал эрхэлсэн агентлагийн ерөнхий захирал Дмитрий Орлов ярьж байна. Д.Медведевийн гол бодлого нь либерал консерватизм юм. Түүний бие даасан хэлэлцэх хэргийн төлөвлөгөө боловсруулах, үр ашигтай удирдлагын эрмэлзлэл өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ.

<сонсох>