Тэрээр энэ тухай эдийн засгийн асуудлаарх зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. Үүний зэрэгцээ төрийн тэргүүн төсөвт өөрчлөлт хэлбэрээр оруулсан, парламентын сайшаасан тодорхой арга хэмжээг хямарлын эсрэг төлөвлөгөөнд багтаах ёстой гэж мэдэгдэв. Дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлын нөхцөлд төрийн гол зорилт нь хүн амд нийгмийн дэмжлэг үзүүлэх явдал юм. Дмитрий Медведев хэлэхдээ: «Одоо бидэнд юу хамгийн чухал байна вэ? Төсвийн орлого буурсан ч, төр засаг өөртөө хүлээсэн нийгмийн үүргээ биелүүлэх нь чухал болохыг бид нэг бус удаа ярьж байсан билээ. Эрхүү хотод 2-р сарын 20-нд болсон Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн өргөтгөсөн тусгай хурлаар засгийн газар хэрэгжүүлээд зогсохгүй баяжуулах хямарлын эсрэг багц арга хэмжээг боловсруулж, тодорхойлсон» гэлээ. Үүний зэрэгцээ Д.Медведев үйл ажиллагааны дараах чухал чиглэлд анхаарал хандууллаа: «Орон сууцны барилгын ажлыг идэвхжүүлж, дотоодын тоног төхөөрөмж худалдан авахыг дэмжиж, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг сайжруулах арга хэмжээг дэмжих ёстой. Үүний зэрэгцээ улсын захиалгыг санхүүжүүлэх асуудлаар бүх үүргээ биелүүлж, жижиг, дунд бизнесийг дэмжих нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хүн амын ажил эрхлэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах хэрэгтэй гэж төрийн тэргүүн тэмдэглэв. Ажлын байр бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа бүс нутгийн удирдагчад хатуу шийтгэл ногдуулна хэмээн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев сануулав. Хямарлын эсрэг арга хэмжээ нь олон талаар Ази, Европын янз бүрийн орнуудын авч байгаа арга хэмжээтэй ижил төстэй байна. Үүнтэй холбогдуулан Д.Медведев хямарлын эсрэг үйл ажиллагааг гадаадын түншүүдтэй уялдуулах шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Орос улс саналаа дэвшүүлж, түншүүддээ илгээсэн гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Дэлхийн санхүү эдийн засгийн системийг тогтворжуулах хүчин чармайлтыг уялдуулах ажил Лондонд болох хямарлын эсрэг “хорийн дээд хэмжээний уулзалтад” мөн үргэлжилнэ хэмээн найдаж байгаагаа Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэв.

<сонсох>