Хувийн компаниуд Сочид 2014 онд болох өвлийн Олимипид оролцох эсэхээ аль болох түргэн шийдэх ёстой гэж Оросын ерөнхий сайд В.Путин үзэж байна. Олимпийн бэлтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Гэвч арилжааны талаар таатай хориод барилга байгууламж хөрөнгө оруулагчийг хүлээж байна гэж ерөнхий сайд спортын зөвлөлийн тэргүүлэгчдийн зөвлөлгөөн дээр онцлон тэмдэглэв. Спортын 14, тэдгээрийн ажиллагааг хангах 15 барилга байгууламж «СОЧИ-2014» төслийн хүрээнд барих юм. Төсөл нийт 206 тэрбум рублийн өртөгтэй. Түүний 118 тэрбум 700 сая рублийг төсөвлөн гаргаж үлдсэн 88 тэрбум 200 сая рубль хувийн хөрөнгө оруулагчдын хөрөнгө юм. Гэвч хямралт нөхцөлд бизнес хөрөнгө оруулах талаар яарахгүй байна. «Бид учрыг ойлгож байна. Дэмжиж туслахад бэлэн. Хувийн бизнесийн төлөөлөгчид олимпийн барилга байгуулалтад оролцох шийдвэр цагт нь гаргах ёстой. Эдгээр нь ашигтай төсөл билээ. Төслийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй» гэж В.Путин тэмдэглэн хэллээ. Сочийн Олимпийн асуудал эрхлэсэн Дмитрий Козак хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж мэдэх нийт 22 тэрбум рублийн өртөг бүхий дөрвөн төслийг дурдав. Эдгээр нь шайбтай хоккейн том жижиг мөсөн талбар,тэшүүрийн төв,уран гулгалт ,шот трекийн ордон барих зэрэг төсөл билээ. Олимпийн наадам дууссанаас хойш бүх барилга байгууламжийг зугаа,үзэсгэлэнгийн төв болгож хувиргах юм. Тухайлбал жижиг мөсөн талбар-аквапарк,тэшүүрийн төв- олон улсын форумыг зохион явуулах үзэсглэнгийн танхим болно. Дээрх төслүүдийн арилжааны таатай тал тийм байна. Хөрөнгө оруулагчдад санал болгосон цэст хэдэн зочид буудал бүр хоёр илчит станц байна гэж Дмитрий Козак тэмдэглэн хэллээ. РОСНЕФТЬ нефтийн компании шатахууны газар байгуулна. РОСНЕФТЬ Сочийн Олимпийг зохион байгуулах хороотой зохих хэлэлцээр байгуулж олимпийн наадмын ерөнхий түнш болов. РОСНЕФТЬ үүнд нийт 180 сая доллар гаргах юм.

 

<сонсох>