Афганистан дахь НАТО-ийн олон улсын хүчинд АНУ-ын цэргийн бус ачааг төмөр замаар хүргэх анхны цуваа Оросын нутгаар дамжин өнгөрлөө. Ачаа бүхий цуваа Казахстаны нутгаар дамжин Афганистаныг зорив. Америкийн цэргийн бус ачаа бүхий цувааг Оросын нутгаар дамжуулхаар Ригад тохиролцсон юм. Тэнд цэргийн эрээн хувцас, Афганистан дахь НАТО-ийн цэргийн албан хаагчдын хоол хүнс ачжээ. Ачааг амжилттай хүргэвэл АНУ долоо хоног тутамд Латви, Оросын нутгаар 20-30 ачааны бүрэлдэхүүн хэсгийг илгээх боломжтой. АНУ, Орос улс энэ оны нэгдүгээр сарын төгсгөлд Афганистан дахь НАТО-ийн цэрэгт ачаа хүргэх тээврийн хонгил нээхээр тохиролцсон юм. Ачааг Пакистаны нутгаар хүргэх одоогийн маршрутын оронд энэ замыг бий болгожээ. Орос-НАТО-ийн Зөвлөлийн өнгөрсөн жилийн дээд хэмжээний уулзалтад цэргийн бус ачааг тээвэрлэх асуудлыг тохиролцсон юм. Үүнээс гадна Оросын нутгаар Афганистанд цэргийн бус ачаа хүргэх талаар ОХУ болон Германитай тохиролцсон юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өчигдөр Мадридад хийсэн айлчлалынхаа төгсгөлд хоёр орон стратеги түншлэлийн гэрээний хүрээнд Орос, Испани улс дээрхтэй ижил төстэй гэрээ байгуулсан юм. Ачаа хүргэх тухайд АНУ болон Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев манай радио станцад ярихдаа: «Цэргийн шинжтэй ачаа дамжуулахад оновчтой эсэх тухай ярих боломжтой. Орос улс талибан хөдөлгөөний эсрэг тэмцэхэд өрнөдтэй илүү нягт хамтран ажиллаж байгааг илэрхийлж байна». Афганистаны улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал нь ОХУ-ын нутаг дэвсгэрт афганистаны мансууруулах бодисын худалдаа байнга нэмэгдэхэд хүргэж байна. Мансууруулах бодисын худалдаанд хяналт тавих асуудал эрхэлсэн Холбооны албаны захирал Виктор Ивановын өчигдөр мэдэгдсэнээр, Афганистанд хар тамхины ургац их байгаа, энэ улсын нутаг дэвсгэрт мансууруулах бодисын асар том агуулахад 2 мянган тонн гэмт хэргийн ачаа хадгалснаас Орос улс “мансууруулах бодист живэх” шалтгаан болсон. Өнөөгийн байдлаар Талибан хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд Афганистаны нийт нутаг дэвсгэрт идэвхжжээ. Мансууруулах бодис наймааны “цагаан үхэл” нэмэгдсэн нь үүнтэй холбоотой юм. Үүнтэй холбоотойгоор НАТО-ийн олон улсын хүчин Афганистанд байгаа цэргүүдээ ачаа хүргэх шинэ маршрут хайх шаардлагатай болсон юм. “Оросын дуу хоолой” радиод утсаар ярилцлага өгсөн НАТО-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин ийн үзэж байна. «Пакистаны нутгаар ачаа хүргэх маршрут дайн тулаантай байгаа. Хойд хэсгийн маршрут буюу Орос, Казахстан, Узбекистан, магадгүй Тажикистаны нутгаар ачаа хүргэх маршрут ихээхэн сонирхол татаж байгаа юм. Тиймээс түншүүд ачаа хүргэхийг биднээс хүсч, оросын тал хэрэгжүүллээ. Ачааг цааш хаана хүргэх тухай би дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангахтай энэ холбоотой. Талибууд радио сонсож, сонин уншиж тэндээс хэрэгтэй мэдээллээ авдаг. Энэ тохиолдолд ачаа хүргэхтэй холбоотой мэдээллийн хэмжээг үүгээр хязгаарлах сонирхолтой байна» гэж Д.Рогозин хэллээ. Орос улстай тохиролцсоны дагуу цэргийн бус ачаа бүхий америкийн нисэх онгоц өчигдөр тус улсын нутгаар дайран өнгөрч, Афганистаныг зорив. Нэг үгээр Орос улс мансууруулах бодисын замыг хаахын тулд НАТО-ийн хүчинд “ногоон гэрлээр” цэргийн бус ачаа хүргэж байна.

<сонсох>