Хямарлын үед хөдөлбөргүй байсан олон зүйл ганхаж эхэлж байна. Тогтсон төсөөллөө эргэн үнэлэхэд хүрч байна. Тухайлбал улс оронд болоод олон улсын хамтын нийгэмлэгийн бусад гишүүн оронд тулгамдсан асуудал зөвхөн ихсэж байгааг оросын ард түмэн ухаарч байна. Хэвлэлд үйлдвэрлэл унаж, бусад валюттай харьцах үндэсний валютын ханш унаж, ажилгүйдэл нэмэгдэж байгаа тухай мэдээлж байна. Үүний зэрэгцээ шинжээчид Орос улсад цаашид олон тулгамдсан асуудал тулгарна хэмээн түгшүүртэй таамаглал хийж байна. Гэсэн ч, социологичдын явуулсан сүүлийн үеийн судалгаанаас сөрөг хүчин зүйлийг үл харгалзан ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин, “Нэгдсэн Орос улс” намын үнэлгээ өндөр хэвээр байна. Шинжээчдийн үзэж байгаагаар төр засгийн үнэлгээний бүтцэд эрс өөрчлөлт бус түр хэлбэлзэл байж магадгүй. Оросын ард түмэн өнөөгийн бэрхшээл түр зуурын, удахгүй тэнцвэртэй болно гэдэгт итгэлтэй байгаа учраас төр засагтаа итгэхэд нөлөөлж байна. Үүнээс гадна өнөөгийн төр засгийг орлох өөр бодит сонголт байхгүй гэж оросын хүн амын олонх нь үзэж байна. Өнөөгийн удирдагчид өрсөлдөгчдөөсөө илүү улс орноо хямарлаас гаргах чадалтай. Оросын ард түмэн ерөнхийлөгч, ерөнхий сайдын хямарлын эсрэг арга хэмжээг дэмжиж байна. Учир нь тэд тэдний нэр хүндэд итгэж байна. Нөгөө талаас төр засгийн үнэлгээ тогтвортой байгааг үл харгалзан улс оронд улс төрийн тэмцэл нэмэгдэж байна. Энэ ер бусын үзэгдлийн талаар улс төрийн технологийн төвийн ерөнхий захирлын орлогч Алексей Макаркин тайлбарлахдаа: «Улс төрийн тэмцэл үнэхээр өсөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ үүнд өөрийн гэсэн онцлог бий. Санхүүгийн төлөөх аппаратын өрсөлдөөн нэмэгдэж байна. Маш энгийн бэрхшээл байна. Хямарлын нөхцөлд нөөц хумигдаж байна. Нөгөө талаас сөрөг хүчинд нэмэлт боломж бий болж байна. Хямарал бол ямагт сэтгэл дундуур байдал, сөргөлдсөн уур амьсгал ихсэх шалтгаан болдог. Мэдээж хэрэг дурын сөрөг хүчин үүнийг ашиглана. Тиймээс улс төрийн тэмцэл хурцдаж байна». Өнөө үед оросын ард иргэд хямарлаас гаргах бодит саналыг төр засгаас хүлээж байна. Учир нь Медведев-Путины хоршил өнөөгийн байдлаар хямаралтай тэмцэхэд түшмэдийг хөдөлгөж, олон нийтийг зохион байгуулах чадалтай цорын ганц хүчин юм.

 <сонсох>