Foto http://www.melnitsa.netОросын олонд түгсэн «Мельница» ардын урлагийн-рок чуулгын концертын шинэ хөтөлбөр хөгжмийн ертөнцийн сонин явдал болж мэднэ. Москвагийн хамгийн том 18 мянган суудал бухий «Олимпийский» танхимд шинэ хөтөлбөрийг таниулав. «Мельница» чуулгынхан амжилттай аялан тоглосныхоо дараа концертын ажиллагаагаа зогсоож байна гэж өнгөрсөн оны 5-р сард мэдээлсэн билээ. Чуулгын гоцлол дуучин, ая зохиогч Наталья хоч нэр нь Хелависа концерт тоглохоос илүү хүнд зорилтыг биелүүлэх болсонтой холбогдон дээрх цуу яриа тархалаа. Ирландын дипломатч Жеймс О”Шей болон түүний гэргий Хелависа хоёр 2008 оны 7-р сарын 23-нд охинтой болж, Нина хэмээн нэр өгөв. Тэр үеэс хойш эх охин хоёр салахгүй байна. «Мельница» чуулгын шинэ цомгийг «Зэрлэг өвс» гэж нэрлэжээ. «Мельница» чуулгын дунууд зэрлэг өвс шиг аяндаа бий болдог гэж дуучин Хелависа хэлээд, “Зохиогч яг онож, урнаар дүрслэн бичсэн байна” гэж ямар нэг ном уншсаны дараа бодох үеэр дуурь хөгжим санаанд ордог. Мөн аялалын талаарх сэтгэгдэл буюу хэн нэгний хэлсэн уг үүнд бас нөлөөлдөг. Заримдаа хөгжмийн зэмсгээ аваад сууж байх үеэр ямар нэг аялгуу бий болж үг дагалдан гардаг гэв. Хелависа кельтийн босоо ятга дээр хөгжимдөх дуртай. Дуучин түүнийг «миний анд» гэдэг . Кельтийн босоо ятга барихад маш таатай. Хүүхэд том хилэн баавгай барьж байгаа мэт санагддаг гэлээ. Тэр эх болсныхоо дараа л босоо ятгадаа ийн хандах болсоныг дурдая.

   <сонсох>