Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дөрөвдүгээр сард Лондонд болох “их хорийн” дээд хэмжээний уулзалтад дэлхийн санхүүгийн бүтцийг шинэчлэх асуудлаар тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна. Тэрээр Испанид төрийн айлчлал хийхдээ энэ тухай мэдэгдэв. Хямарал хүнд болохоор үүнийг хамтдаа даван туулах хэрэгтэй гэж оросын ерөнхийлөгч хэлэв. Дэлхийн санхүүгийн бүтцийг шинэчлэх тухай өргөн хүрээтэй маргаан эхлүүлэх нь чухал гэж Д.Медведев тэмдэглэллээ. Санхүүгийн урьдын бүтэц ямар ч сайн байгаад, бие даасан улс оронд таалагдсан ч, хэдийн хоцрогджээ. Лондонд 4-р сарын 2-нд эхлэх хорийн дээд хэмжээний уулзалтаар конвенцийн шинэ дүрмийг боловсруулах ажлыг эхэлнэ гэдэгт найдаж байгаагаа Орос улсын ерөнхийлөгч мэдэгдэв. Хүн төрлөхтний хөгжлийг хэдэн арван жилийн урьд шинэ шатанд тодорхойлох зориулалттай юм. Энэ асуудлаар мэтгэлцээд зогсохгүй хууль эрхийн хүрээг байгуулах нь чухал билээ. Энэ хүрээг байгуулахгүй бол дэлхий ертөнц ийм хямаралтай нэг бус удаа тулгарах болно гэж Д.Медведев тэмдэглэв. Тэр хэлэхдээ: « «Эдийн засгийн харилцааг шинэчлэх тухай, санхүүгийн шинэ бүтцийг байгуулах тухай маргааныг хөгжүүлэх нь чухал гэж би үзэж байна. Түүхийн тодорхой үед байгуулсан санхүүгийн урьдын бүтэц аливаа улс оронд таалагдаж байгаа ч, хэдийн хоцрогдсон. Яах ч аргагүй. Лондонд удахгүй болох дээд хэмжээний уулзалтаар манай улс орнууд энэ бүтцийг шинэчлэх чухал асуудлаар тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна» гэлээ. Ерөнхийлөгч Д.Медведев Мадридад очихын өмнө испанийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд зэргийн өргөн үндэстэй хэлэлцэх шаардлагатай хямарлын эсрэг, эдийн засгийн, хууль эрхийн арга хэмжээг илүү дэлгэрэнгүй тайлбарласан юм. «Энэ хямарлыг бага хохирлтой даван туулах конвенцийн эсвэл уялдаатай “тулгуур”-тай болох нь чухал байна. Европын тэргүүлэх орон, дэлхийн бусад оронд макро эдийн засгийн үзүүлэлтэд хяналт тавих талаар тохиролцох, даатгал, томоохон корпораци хэрхэн ажиллах, эрсдлийг шалгах системийн талаар тохиролцох хэрэгтэй байна. Хэрэв бид үнийг хийж чадвал дор хаяж олон улсын санхүүгийн хямарлын үр дагаврыг сулруулна» гэж Д.Медведев хэллээ. Эдийн засаг, хууль эрхийн дорвитой тулгуур нь хамгийн зоригтой, шинэ бүтцийн санааг дэмжинэ. Тиймээс “их хорь” тулгын чулууг тавихаас аргагүй.

<сонсох>