Д.Медведевийг Орос улсын ерөнхийлөгчөөр сонгосон эхний жилийг тохиолдуулан оросын улс төрчид ийм байр суурьтай байна. Д.Медведев яг жилийн өмнө сонгогчдоос 70 гаруй хувийн санал авч, сонгуульд ялсан юм. Итгэлийн үнэлгээ тогтвортой өндөр хэвээр байна. Д.Медведевийг бие даасан улс төрч хэмээн ойлгож болохгүй гэж оросын болон өрнөдийн шинжээчид жилийн өмнө ярьж байсан. “Техникийн ерөнхийлөгч” гэсэн томъёолол хүртэл нэвтэрсэн. Д.Медведев өмнөх ерөнхийлөгч В.Путинээс ялгаатай бодлого хэрэгжүүлж эхэлбэл түүнийг төрийн тэргүүн гэж бүрэн хүлээн зөвшөөрөх боломжтой гэсэн байр суурь байсан. Д.Медведев хангалттай богино хугацаанд буюу жилийн дараа өөрийгөө бие даасан улс төрчийн хувьд танилцуулсан гэдэгт олонх шинжээч санал нэг байна. Тэрээр сүүлийн жилүүдэд Орос улсад тулгарсан нэлээд хүнд нөхцөлд туршлагажсан. Гүрж Өмнөд Осетид халдсан, Орос улс болон өрнөдийн харилцаа, дэлхийн санхүүгийн хямарал, Украинтай хийн асуудлаар маргаан дэгдсэн зэргийг “дөрвөн хямарал” хэмээн ажиглагчид нэрлэж байна. Энэ бүх тохиолдолд Д.Медведев ухаалаг улс төрч болохоо харуулсан. Кавказийн хямарлыг санахад л хангалттай. Тэр үед Оросын Дээд ерөнхий командлагч тэр үед цорын ганц боломжтой шийдвэр болох Тбилист зэвсгийн хүч хэрэглэн энх тайван тогтоох тушаал өгсөн юм. Д.Медведевийн Орос улсын ерөнхийлөгчийн албан тушаалд хийсэн ажлын талаар “Улс төр” сангийн ерөнхийлөгч Вячеслав Никинов ярьж байна: «Тэр оросын орчин үеийн гадаад бодлогын гол зохион бүтээгч юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа баруун европын орнуудад эдийн засгийн тусламж үзүүлж, харилцаагаа бэхжүүлэхийн сацуу АНУ-ын хэрэгжүүлсэн “Маршаллын төлөвлөгөөтэй” бараг төстэй Д.Медведевийн номлолыг хэрэгжүүлж байгаа ТУХН-ийн орнуудын талаарх бодлогод энэ хамаатай юм. Европын Холбоотой тогтоосон харилцаанд түүний чиг шугам илэрч байна. Түүний байр суурь хатуу бас үр бүтээлтэй байна. Д.Медведев бүс нутгийн бодлого, боловсон хүчний асуудлаар бие даасан улс төрийн хүчний хувьд ажиллаж байна. Засаг захиргааны, төрийн аппаратын түвшинд дээгүүр албан тушаал хашиж эхэлж байгаа боловсон хүчний нөөцийн бодлогоос энэ харагдаж байна» гэж Вячеслав Никонов тэмдэглэв. Ерөнхийлөгч Д.Медведев болон ерөнхий сайд В.Путин нарын хоршил нь үр нөлөөтэй болохоо баталж, дэлхийн эдийн засгийн хямарлын нөхцөлд ажиллах чадвартай болохоо харууллаа хэмээн Үр нөлөөтэй бодлогын Сангийн ерөнхийлөгч Глеб Павловский үзэж байна. Түүний үзэж байгаагаар ерөнхийлөгч хямарлын эсрэг үйл ажиллагаанд төвлөрөх бус сонгуулийн өмнөх хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлж байна. Улс төрч Дмитрий Орешкины үзэж байгаагаар хэрэв Д.Медведев В.Путины сүүдрийн хувиар засгийн эрхэнд гарсан бол тэр “Путин-2” биш болохоо харууллаа. Тэр техникийн этгээд бус жинхэнэ төрийн тэргүүн болохоо харуулсан.

<сонсох>