Оросын холбооны сансрын агентлаг 2015 оноос хойш сансрын хөтөлбөрийн шинэ найруулгыг боловсруулж байна. Хөтөлбөрт алс сансрын судалгааны төсөл багтах бөгөөд эдгээрийн хамгийн хэт санаатай төсөл нь Ангараг гаригт нислэг үйлдэх явдал юм. Тооцоогоор нислэг 2015-2016 онд болно. Улаан нүдэн гаригийг дуран авай, ангарагийн автомат аппаратаар эрт дээр үеээс судалж байгаа ч, 21-р зуунд энэ гаригийн оньсого багасах бус нэмэгджээ. Үүнээс гадна ойрын зуун жилд хүн төрлөхтөн Ангараг гаригаас цааш нисч чадахгүй гэж “Энергия” пуужин сансрын корпорацийн ерөнхий зохион бүтээгч Виталий Лопота ярьж байна. “Ангараг гаригт ниссэнээс Бархасвадь гаригийн дагуулыг судалсан дээр гэж зүгээр ч нэг хэлээгүй” хэмээн Орос улсад үл биелж болзошгүй төсөл хэрэгтэй юу? Сэдэвт бага хурлын үеэр тэр ийнхүү мэдэгдэв. Бархасвадь гаригт нисэхэд хараахан эрт байна. Хүнийг аюулгүй тээх техникийн ололт амжилт бүхий эрчим хүч алга байна. Бархасвадь болон бусад аварга гариг цацрагийн хүчтэй бүстэй тул тэнд хүнд одоохондоо хийх зүйл байхгүй”. Ангараг гаригийн талаар бид хараахан олон зүйл мэдэхгүй тул энэ гаригт нислэг үйлдэх нь амаргүй, эрсдэлтай алхам юм. Эхлээд Ангараг гаригийн гадаргууг судлах хэрэгтэй. Агаар мандалын динамикийг судлах хэрэгтэй. Үүнийг судлахгүйгээр хүн тэнд хэрхэвч газардаж болохгүй гэдэгт Виталий Лопота итгэлтэй байна. Урт хугацаанд нислэг үйлдэх, цацрагаас хамгаалах, амьдралыг хангах технологийг боловсруулахад цаг хугацаа шаардлагатай. Сансрын хөлгийг сар эсвэл жилийн дотор барьдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Технологийн цикл 2,5-3 жил байдаг гэж “Энергия” пуужин сансрын корпорацийн ерөнхий зохион бүтээгч Виталий Лопота ярьж байна. “Союз” хөлөг шиг найдвартай, илүү орчин үеийн хөлгийг зуны туршилтыг оролцуулаад 7-8 жилд бүтээнэ.Туршлага, мэдлэг, мэргэжил, технологийг хэрэгжүүлэх арга хэрэгслийн тухайд бид энэ төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж Виталий Лопота ярив. Олон улсын сансрын станцад өөрсдийн технологио туршсанаар бид, манай түншүүд хүн төрлөхтөн сансрыг илүү эрчимтэй судлахад ашиглах ёстой газар дээрх дэд бүтцийг боловсруулсан гэж Виталий Лопота үзэж байна. “Бидэнд техник, техонологид эргэлзэх зүйл байхгүй. Бид техникийг нямбай тоноглодог. Шинэ технологи, шинэ материал нэвтүүлж, урагш ахиж байна. Бид ийм төслийг 10-аас илүү жил сунгах ёсгүй. Нэг үеийн залуус энэ замаар замнаж, хөдөлмөрийнхөө үр дүнг үзэх ёстой. Хүмүүсийг татах сэтгэл зүйн чухал мөч юм.” Ангараг гаригт нисэх бэлтгэл нь боловсрол, шинжлэх ухаан, технологид гарч байгаа шинэ эргэлт гэдэгт “Энергия” пуужин сансрын корпорацийн ерөнхий зохион бүтээгч Виталий Лопатина итгэлтэй байна.

<сонсох>