2009 он хүнд хэцүү болно.Гэвч оросын засгийн газар улс орныхоо эдийн засгийн байдлыг хяналтдаа байлгана гэж засгийн газрын тэргүүн, «Нэгдсэн Орос улс» намын дарга В.Путин намынхаа идэвхтнүүдтэй уулзах үеэрээ мэдэгдэв. Улс орныхоо эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдийг авч узэж хэлэлцсэн уулзалт чөлөөт ярианы хэлбэртэй боллоо. Оросыг хамрасан дэлхийн эдийн засгийн хямралын уршгийг арилгах үр ашигтай замыг боловсруулах тухай өгүүлсэн. Улсын Дум болон засгийн газар сүүлийн хэдэн сарын дотор чухал хэд хэдэн хуулийг батлан хэрэгжүүлж банкуудаас их хэмжээний хөрөнгө буцаж авсан хямралын анхны үеийн үршгийг арилгав. Мөнгө хадгалагчид 380 тэрбум гаруй рублийг банкуудаас буцаан авчээ. Хадгалсан мөнгийг баталгаатай болгох шийдвэр гаргаж, банкны системийг дэмжиж хүн амыг ажлаар хангахад туслав. Эдүүгээ банкны систем хэвийн ажиллаж байна. Гэвч байдал ерөнхийдээ хүнд хэвээр байна гэж В.Путин онцлон тэмдэглээд «Хямрал эцэслэх яагаа ч үгүй. Тэр ч байтугай дээд цэгтээ хүрээгүй. Эн он хүнд болно. Гэвч ямар нэг сүйрэл гарахгүй. Байдлыг хяналтдаа авсан. Бид бүх асуудлыг шийдвэрлэнэ. Их нөөц мөнгөтэй үед тэдгээрийг өгч хуваарьлах нь таатай хэрэг. Харин хямралт нөхцөлд ажиллах нь түвэгтэй асуудал юм. Энэ нь улс орон иргэдийнхээ өмнө их хариуцлагатай, дээд зэргийн мэргэжилтэй байж улс төрийн идэвхтэй байр суурь баримтлахыг шаардаж байна. Ийн ажиллавал амжилт олно» гэв. Оросын засгийн газраас боловсруулсан хямралыг давах стратеги ерөнхий сайдын хэлсэн үгэнд итгэх үндэс боллоо. Жишээ нь төсвийн зарлагын нийт хэмжээг багасгахгүй. Нэлээд их хөрөнгийг хямралтай тэмцэх арга хэмжээ,тэтгэвэр, төсвийн хүрээний ажилтны цалин,нийгмийн өөр үүргийг биелүүлэхэд чиглүүлнэ. Түүнчлэн улсын батлан хамгаалахын захиалга болон үндэсний зонхилох төслүүдийг бүрэн санхүүжүүлнэ. Дэлхийн хямрал энэ онд эцэслэхгүй гэж оросын ба гадаадын олонхи шинжээч үзэж байна. Харин оросын засгийн газрын хямралтай тэмцэх арга хэмжээнүүд улс орны эдийн засгийн байдал хяналтад байх болно гэж үзэх үндэс боллоо.

<сонсох>