Ирак дотроо яриа хэлэлцээ хийж, тохиролцохгүй тохиолдолд тулгамдсан асуудлыг шийдэх аргагүй. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хуралдаанд ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Иракийн дайны дараах асуудал одоо онцгой их тулгамдаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх санхүүгийн жилд иракийн кампанит ажлын зардлыг бууруулж, америкийн байлдааны хэсгийг 2010 оны 8-р сард Иракаас гаргахад бэлэн байгаа тухай пүрэв гаригт мэдэгдсэн юм. Үүний дараа тэнд 30-50 мянган америк цэрэг үлдсэн юм. Байлдааны ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, иракийн аюулаас хамгаалах хүчнийг сургах нь тэдний зорилт юм. Вашингтон, Багдад өнгөрсөн оны 11-р сард гарын үсэг зурсан гэрээнд зааснаар цэргийн энэ хэсэг тус улсаас 2011 оны төгсгөлд гарна. Америкийн цэрэг гарсны дараа иракчүүд өөрсдөө улс орны хувь заяаг шийдэнэ. Өнөө үед эзлэн түрэмгийлсэн төр засагт найдалгүй ажиллаж байгаа үндэсний засгийн газар, улс төрийн намд энэ бүх хариуцлага ногдож байна. Улс орны ирээдүй өнөөгийн санал зөрөлдөөн, зөрчлийг даван туулж, дангаар тохиролцож чадах эсэхээс их хамаарна. Үүнийг хийхэд нэлээд түвэгтэй хэмээн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Виталий Наумкин үзэж байна. «Америкийн эзлэн түрэмгийллийн улмаас Иракийн байдал тогтворгүй болжээ. Иракийн нийгмийн хөгжлийн ердийн үйл явц алдагдсан. Үндэстэн, шашин хоорондын асуудал, мөн Иракийн ойрын хөрш орнуудын ашиг сонирхол, зөрчилтэй холбоотой асуудал байдлыг нэлээд удаан тогтворгүй болгож байна. Гадаадын цэрэг байхгүй бол иракийн нийгэмд нэлээд удаан сөргөөр нөлөөлнө». Бүх талын улс төрийн үйл явцгүй тохиолдолд Иракийн асуудлыг шийдэх аргагүй юм. Тэгэхлээр гаднаас иракийн нийгэмд ардчиллын схемийг тулгах оролдлго Иракийн дотоод яриа хэлэлцээгээр солигдох ёстой. Иракийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, нэгдлийг хадгалах, үндэсний зөвшилцөлд хүргэх зангилааг энэ байдлаар эрж хайх хэрэгтэй гэж НҮБ-д суугаа орос улсын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Тухайлбал төв болон бүс нутгийн хооронд бүрэн эрхийг хязгаарлах, улс орныг удирдахад нийгмийн бүх бүлгийн төлөөлөгчдийг оролцуулах боломжийг тэлсэн урьд тохиролцсон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах зэрэг асуудал байна. Тэсрэх аюултай асуудлыг шийдэх нь үүнээс дутахгүй чухал байна гэж Виталий Чуркин ярьж байна. Үндэсний аюулаас хамгаалах байгууллага иргэдийг хүчирхийлэх, тэднийг шоронд суулгах зэрэгт хамаатай юм. Энэ салбарт таагүй байгаа нь үндэстэн хоорондын мөргөлдөөн дэгдэх хөрсийг бүрдүүлж, террористуудын үйл ажиллагааг тэтгэх орчныг бүрдүүлж байна.

<сонсох>