Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн Интеграцчлалын хорооны Москва хотноо болсон хуралдаанд нийгмийн бодлогыг уялдуулах, нийт зах зээлийн ажиллагааг хэлэлцсэн байна. Энэ байгууллагын гишүүн Белорус, Казахстан, Киргиз, Орос, Тажикистаны дэд сайд нар энэ хуралдаанд оролцсон байна. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд энэ асуудлыг сонгосныг хялбархан тайлбарлана. Энэ тохиолдолд оросын “сохорсон биш завшив” гэсэн зүйр үг бүрэн тохирч байна. Санхүү эдийн засгийн хямарал нь хуучин зөвлөлтийн орон айд интеграцчлалын үйл явцыг сэдэлжүүлсэн юм. Энд болж байгаа бүхнийг хямарлын үр дагаврыг хамтын хүчээр даван туулах дэлхийн үзэл баримтлалд бүрэн тусгана. Евразийн эдийн засгийн хорооны хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх шалтгааныг Росбизнесконсалтинг компанийн шинжээч Александр Яковлев манай радио станцад ийнхүү тайлбарлаж байна: «Дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд ТУХН-ийн хүрээнд хөгжил сүүлийн үед хангалттай эрчимтэй өрнөж байна. Хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт байсан олон орон юуны түрүүнд эдийн засгийн хувьд нэгдэж, хямаралтай тэмцэх нь илүү хялбар байна. Орос улсын олон хөрш орон эдийн засгийн хямаралтай тэмцэхэд туслах тэр бүтцийн таталцлын төв Орос улс гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хямаралтай тэмцэхэд шаардлагатай хамтын хүчин чармайлтын төв юм. Орос улс хангалттай бүтээлч байр суурь баримталж байна. Эдийн засгийг тогтворжуулах үүднээс Орос улс хөрш орнуудтайгаа идэвхтэй хамтран ажиллаж байна. Миний бодлоор энэ их том давуу тал юм. Евразийн эдийн засгийн нийгэмлэгт хангалттай олон уриа байснаас ийм их ажил байгаагүй. Энэ нэгдэлд багтдаг орнууд эдийн засгийн түвшинд илүү нягт интеграцчилах болсон. Хямарал дууссаны дараа эдгээр улсад эдийн засгийн нэлээд өсөлт гарах үндэс болж болно» гэж орос улсын санхүүгийн шинжээч үзэж байна. Дэлхийн эдийн засгийн хямарал Евразийн эдийн засгийн нийгэмлэг, бусад салбарт интегарцчлалын үйл явцад түлхэхийг үгүйсгэхгүй. Төлбөр тооцооны нэгдсэн хэрэгслийн хувьд рубльд тулгуурлан бүс нутгийн санхүүгийн бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулж магадгүй.

<сонсох>