Дэлхийн банкны гол эдийн засагч асан, Колумбийн их сургуулийн профессор, Нобелийн шагналтан Жозеф Стиглиц өнөөгийн дэлхийн эдийн засгийн хямарал “АНУ-д үйлдвэрлэв” тэмдэг зүүж байна хэмээн мэдэгдэв. Нобелийн шагналтан хэлэхдээ: “Бид эдийн засгийн төрийн зохицуулалтыг бууруулах философийг экспортолсон. Бид барьцаат зээлийн үнэт цаасаа экспортолсон, одоо эдийн засгийн уналтаа экспортолж” байна гэжээ. Америкийн эдийн засагчийн үзэж байгаагаар, “АНУ-ын санхүүгийн систем зориулалтаараа ажилласангүй”. “АНУ-ын эдийн засаг хуримтлал үүсгэж, капиталыг байршуулж, эрсдэлээс зайлсхийж байна” гэж Стиглиц хэллээ. АНУ-д хуримтлал тэг байгаа учраас эхний зорилтоо биелүүлсэнгүй. Тэд хүмүүст хэрэгцээгүй газар байшин барихад хөрөнгө оруулсан, эрсдэлээс зайлсхийх бус түүнийг бий болгосон”. АНУ-ын баттай санхүүгийн систем “гүн гүнзгий шинэчлэл хийх шаардлагатай байна” гэж Нобелийн шагналтан үзэж байна. Тэрээр цааш тэмдэглэхдээ: “Манай санхүүгийн системийн асуудал нь капитализмын орчин үеийн хувилбарын америк хувилбарт гүн гүнзгий шингэсэн бэрхшээлтэй асуудлын шинж тэмдэг” хэмээн тэр тэмдэглэсэн байна. АНУ-ын холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанкийн Конгресст мягмар гаригт хэлсэн таамаглал “хэт өөдрөг” байна хэмээн Жозеф Стиглиц үзэж байна. Энэ таамгаар “үндэстэй магадлал” байна. Америкт энэ жил уналт эцэс болж, 2011 онд эдийн засгийн тогтвортой өсөлт болно. “Одоохондоо гүн гүнзгий бус өнгөн шинэчлэл хийхгүй. Уналтаас аажмаар гарах эрсдэл байна” гэж Стиглиц хэлсэн юм. Энэ тохиолдолд тэдний хэлсэн “өнгөн шинэчлэл” нь саяхан америкийн ерөнхийлөгч хэлсэн хямарлын эсрэг хөтөлбөрт хамаарна гэдгийг төвөггүй тааж болно. Гэхдээ эдийн засгийг сэдэлжүүлэх Барак Обамын төлөвлөгөөг Жозеф Стиглиц нааштай үнэлсэн юм. Америкийн гүн гүнзгий шинэчлэл хийх шаардлагатай тухай Нобелийн шагналтны байр суурийг оросын нэрд гарсан эдийн засагч, зүүнтний талыг баримтлагч Борис Кагарлицкий дэмжиж байна. Хямарлын эсрэг шинэ хөтөлбөрийн тухайд тэр илүү тэвчээртэй байр суурьтай байна. «Америк эрс өөрчлөгдөж, америкчүүдэд дасал болсон чөлөөт зах зээлийн чиглүүлэгч, бага татвар, хувийн санаачилга зэрэг бүгд ард хоцорсон тул америкийн нийгмийг шинэ арга барилд дасгахад энэ нь шилжилтийн хөтөлбөрөөс хэтрэхгүй юм. Тэгэхлээр америк арга хэрэгслийг анагаах эм тэр тусмаа Орос улсад тохироно гэж үзэх нь утгагүй юм. Энэ нь америкт ажиллахгүй бөгөөд Орос улсын тухайд яриад ч хэрэггүй билээ» гэлээ. Дэлхийн банкны гол эдийн засагч асан, нобелийн шагналтан, профессор Стиглиц эдийн засгийн өнөөгийн байдлын тухайд хэлэхдээ, Америк хямарлаас дангаар гарч чадахгүй гэсэн юм. Лондонд болох “их хорийн” дээд хэмжээний уулзалтаар энэ чиглэлд анхны бөгөөд хамгийн дорвитой алхамыг хийнэ.

<сонсох>