Foto http://www.gorobzor.ruБашкирийн улсын хүүхэлдэйн театр Орос улсын анхны үндэсний хүүхэлдэйн театрын нэг юм. Энэ театр 1932 онд байгуулагдсан билээ. Энэ театрын жүжигчид Монгол Улсад хоёр өдөр айлчилсны дараа Уфад ирлээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович тус театрын захирал Алмаз Саетовтай утсаар холбогдсон байна.
Асуулт: Башкирийн хүүхэлдэйн театр Монгол Улсад хэрхэн айлчилсан талаар Саетов Алмаз та ярина уу?
А.Саетов: Халимагийн бүгд найрамдах улсын нийслэл Элст хотод хоёр жилийн өмнө болсон “Кееда” хүүхэд, залуучуудын театрын наадамд бид Монголын хүүхэлдэйн театрын жүжигчидтэй танилцсан юм. Наадмын үеэр харилцан айлчлан тоглох талаар урьдчилан тохиролцсон. Хамтарсан энэ төслийг энэ жил эхлүүлж магадгүй. Бид шинэ жилийн өмнө Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын урилга авч, Монголд очсон. Бид ирж, очихдоо 13 мянга 800 км зам туулсан. Бид их түгшсэн. Мэдээж хэрэг 15 хүний бүрэлдэхүүнтэй, гоёл чимэглэлийн эд зүйлс ачаад алс газар аялахад амаргүй байсан. Манай жүжигчид Монголд анх удаа ирсэн. Монголын нийслэлийн галт тэрэгний буудал дээр ирээд хий түгшсэнээ ойлгосон. Монголын хүүхэлдэйн театрын бүх хамт олон биднийг угтаж авсан. Айлчлан тоглолтыг хамгийн өндөр түвшинд зохион байгуулсан. Үүнээс гадна манай монгол анд нөхөд биднийг янз бүрийн газар аялуулж, нутгийн түүхэн дурсгалт эд зүйлтэй танилцуулж, улс орон, уламжлалынхаа талаар ярьж байсан.
Асуулт: Монголын залуу үеийнхэнд танай жүжигчид ямар хэлээр, ямар жүжиг тоглосон бэ?
А.Саетов: Бид 11 хоног айлчлан тоглосон. Бид шилдэг хоёр жүжгээ үзүүлсэн. Башкирийн ард түмний түүхийн тухай хэмээн Алмаз Саетов ярив. Тухайлбал Башкирийн үндэсний баатар, яруу найрагч Салават Юлаевын бага насны тухай, башкирийн баатарын тухай “Амьд ус” хоёр жүжиг юм. Монгол хүүхдүүдэд жүжиг их таалагдсан. Бид орос хэлээр жүжгээ тоглосон. Хүүхдүүд биднийг ойлгох болов уу? гэж эргэлзэж байсан. Монгол тайлбартай тул хүүхдүүд сайн ойлгож, жүжгийн үзэгдлийн сайн хүлээж авсанд бид их баярласан. Бид Улаанбаатар хотоос гадна Эрдэнэт хотод жүжгээ тоглосон. Энэ хоёр хотын үзэгч хүүхдүүдэд жүжиг их таалагдсан.
Асуулт: Монголын хүүхэлдэйн театрын жүжигчид Уфад хэзээ хариу айлчлан тоглох вэ?
А.Саетов: Манай ажил нэгт нөхөд 4-р сарын 7-нд айлчлан тоглохоор тохиролцсон. Тэд манай театрын тайзнаа жүжиг тоглоно. Монголын жүжигчид Уфагийн балчир үзэгчдэд хүүхэлдэйн жүжгээ сонирхуулна. Дуу, хөгжим, бүжиг бүхий хүүхэлдэйн онцгой концерт юм. Үүнийг орос хэлээр орчуулах шаардлагагүй. Хүүхдүүдэд ойлгомжтой.
Асуулт: Танд Монголд юу нь хамгийн их таалагдсан бэ? Та айлчлан тоглолтондоо сэтгэл хангалуун байна уу?
А.Саетов: Монгол хүмүүс бидэнд их таалагдсан. Тэд түүх, шашнаа хүндэтгэж, зочдод их хүндэтгэлтэй ханддаг. Ялангуяа орос хүмүүст гойд сайн ханддаг. Санхүүгийн хямаралтай холбоотойгоор улс оронд багагүй бэрхшээл байгаа ч, бид үүнийг мэдрээгүй. Бүгдийн гайхалтай сайн зохион байгуулсан. Туршлага солилцох, уран бүтээлийн яриа өрнүүлэхэд Монголд хийсэн айлчлан тоглолт үр бүтээлтэй байсан. Манай монгол ажил нэгт нөхдийн олон талын авьяас миний гайхширлыг төрүүлсэн. Тэд хүүхэлдэйн урлагийг сайн эзэмшээд зогсохгүй маш уян хатан, сайн дуулдаг. Хүчтэй, сайхан хоолойтой олон хүн байсан. Монголд олон сайн анд нөхөдтэй болсондоо их баяртай байна. Энэ боломжийг ашиглаад Монголын ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлье. Бүх хүнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

<сонсох>