Хар тамхи, героины хууль бус наймаа жилд 100 тэрбум долларт хүрч хамгийн ашигтай наймаа болсон гэж шинжээчид дүгнэв. Тэгэхдээ хар тамхины үйлдвэрлэлийн 93 гаруй хувь нь Афганистанд ногдож байна. Афганистанаас мансууруулах бодисыг Дундад Азийн орнуудыг дамжин хойд зам гэгчээр Орост шургалуулан оруулж байна. Мансууруулах бодист хяналт тавих Оросын холбооны албаны захирал Виктор Ивановын ярьснаар бол афганистаны наймаачид мансууруулах бодис нөөцлөж байгаа нь байдлыг хүндрүүлсэн. Янз бүрийн тоо баримтуудаас харахад эдүүгээ тус орны агуулахад 2-3 мянган тонн цэвэр хар тамхи хадгалж байна. Үнэн чанартаа «хойч үеийнхний сан» гэгчийг байгуулжээ. Ийн нөөц Оросыг бүр 100 жилийн турш мансууруулах бодисоор дүүргэхэд хангалттай гэж Виктор Иванов онцлон тэмдэглэлээ. «Афганистаны нутаг дэвсгэрээс бидний эсрэг мансууруулах бодисын түрэмгийлэл дэгдээсэн гэж оросын дээрх албаны захирал хэллээ. АНУ ба НАТО эвслийн цэргийг Афганистаны нутаг дэвсгэрт оруулснаас хойш хар тамхины ургац бараг хоёр дахин нэмэгдлээ. Харин мансууруулах бодисын бүх үйлдвэрлэл 2001 оноос хойш 44 дахин нэмэгдсэн. Түүхий эдийг афганистаны хойд хилийн дагуу орших мансууруулах бодисын лабораториудад чөлөөтэй шилжүүлж байна. Тус орны 2 сая хүн буюу нийт хүн амын 14 хувь нь хар тамхины намуу цэцэг тариалж байна гэж мансууруулах бодист хяналт тавих НҮБ-ын олон улсын хорооны гишүүн, Сербскийн нэрэмжит нийгэм, шүүхийн сэтгэл зүйн улсын эрдэм шинжилгээний төвийн захирал Татьяна Дмитриева хэлээд «Устгахаар төлөвлөсөн бүх тариалангийн талбайн дөнгөж 10 хувийг Афганистанд 2008 онд устгасан. Өөрөөр хэлбэл төлөвлөснийхөө 90 хувийг устгав. Ямар учраас гэвэл хар тамхины намуу цэцэг тариалах нь хүн амын хувьд амь зуух ганц хэрэгсэл болсон. Эндхийн оршин суугчид тариалангийн талбайг устгах гэсэн оролдлогыг няцааж байгаа нь мэдээж. Иймээс эдүүгээ намуу цэцгийн талбайг хүчээр устгах асуудлыг шийдвэрлээгүй. Устгах ажиллагаа амь насанд аюултай болов. 2007-2008 онуудад намуу цэцгийн ургацыг устгах үеэр 78 хүн амь үрэгдэв. Энэ нь урьдын жилуудээс 6 дахин их байна гэв. Афганистанд мансууруулах бодистой тэмцэх үндэсний ба олон улсын стратеги үр дүнд хүрэхгүй байгааг мансууруулах бодисын үйлдвэрлэлийн хүрээ харуулсан гэж Татьяна Дмитриева үзэж байна. Хар тамхины намуу цэцгийн бараг 80 хувийг Пакистантай хил залгаа өөрөөр хэлбэл НАТО эвслийн цэргийн ажиллагааны өмнөд мужуудад тариалж байна. Ийм нөхцөлд Орос Улс мансууруулах бодисыг илрүүлж нэвтрүүлэх сувгийг хааж, өөрийгөө хамгаалах зохих арга хэмжээ арга буюу авч байна. «ОУ-аас сүүлийн үед маш чухал олон алхам хийсэн гэж үзэж байна. Орос мансууруулах бодисын хууль бусын наймаанд хяналт тавих холбооны алба байгуулсан нь чухал гэж мансууруулах бодист хяналт тавих олон улсын хороо тэмдэглэсэн. Энэ нь нэн чухал явдал юм. Оросын албаныхан буурьтай хэдэн алхам хийлээ. Гаалийн ажиллагаа илүү хатуу яв цав болсон. Мансууруулах бодисыг илрүүлэх шинэ технологи, шинэ багаж бий болсон. Эдүүгээ тэдгээрийг гаалийн алба хил дээр хэрэглэж байна» гэж Татьяна Дмитриева хэллээ. Эдүүгээ Афганистанаас явуулах ачаа зорчигчдод хяналт тавих нэгдсэн системийг байгуулах хөтөлбөрийг дундад азийн орнуудтай хамтран боловсруулж байна. Мөн арга хэмжээ афганистаны мансууруулах бодисыг нийлүүлэх замыг хаах боломж олгох юм. Оросын хил дээр хамгаалах арга хэмжээг чангатгана. Энэ нь ялангуяа автомашинаар ачаа тээвэрлэхэд хамаатай. Мөн АНУ ба НАТО эвсэлд зориулсан цэргийн бус ачаа оросын нутаг дэвсгэр дамжин тээвэрлэх болзлыг улам хатуу болгоно. Оросын мансууруулах бодистой тэмцэх цагдаа нар «Суваг» мэт мансууруулах бодисын хууль бус наймааг тасалдуулах олон улсын ажиллагаанд цаашид оролцоно.

<сонсох>