Foto http://planeta.rambler.ruӨнөөдөр бид “Шар шороон үхэр жил -сар шинийн мэнд” хэмээн мэндчилж байна. Жилийн амьтны зан араншин үйл явдалд нөлөөлдөг гэж үздэг. 2009 он ямаршуухан жил байх бол? Манай сурвалжлагч Ким Ральдин Москвад оршдог буддын шашны Сангхи байнгын төлөөлөгчийн газрын Санжаа ламд ханджээ: “Би монголын болон Азийн бүх сүсэгтнүүдэд сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. “Ум-мани-пад-ме-хум” ” хэмээн хүндэт Санжаа лам мэндчилэв. Домогт өгүүлснээр үхэр жил дорнын хуанлийн 12 мөчлөгийг нээх естой. Бурхан Будда үхрийг уриалгахан, тэвчээртэй, хөдөлмөрч зан чанарыг нь харгалзан хамгийн түрүүнд сонгосон юм. Харин овжин хулгана үхрийн нуруун дээр сууж бүх замыг туулаад барианд орох үед үсрэн бууж, түрүүлсэн байна. Тэвчээртэй зантай үхэр хулганы хойноос элдэлгүй, хоердугаар байрт оржээ. Дорно дахины зурхайд Үхрийг ухаалаг, зөрүүд, хүчтэй амьтан гэж үздэг. Үхэр хөдөлмөрч амьтан тул бүх хүнийг хөдөлмөрлөхийг шаардаж, залхуурсан нэгнийг хатуу шийтгэдэг. 2009 он шороон махбодь галд ээлтэй. Ингээд тайвширч болохгүй. Амьтны ааш араншин шиг ширүүн, урьдчилж хэлэх аргагүй жил байна. Үхэр тэвчээртэй. Сэтгэл хөдлөлөө дотроо хуримтлуулдаг ч, гэнэт гаргадаг. Үхэр жил гарлаа. Улирч буй хулгана жил өндөр жил байсан бол гарч буй үхэр жил түүнээс илүү өндөр жил байна гэж одон орончид үзэж байна. Хулгана жилийн үлдээсэн санхүү, эдийн засгийн хямарлыг үхэр жил зайлуулж чадахгүй л болов уу. Үхэр жилийн уриа: “хөнгөмсөг бодлоо орхигтун” Хүн бүр нөр их хөдөлмөрлөх хэрэгтэй. Та хэдий чинээ сайн хөдөлмөрлөнө төдий чинээ үр шимийг нь хүртэнэ. Танд амжилт хүсье хэмээн Санжаа лам ярьж байна. Үхэр жил айл өрхийн гал голомтыг ивээдэг. Үхэр жил гэр бүл болж, хүүхэд төрүүлэхэд ээлтэй. Хамгийн гол нь бусдын бус өөрсдийнхөө хүчинд найдах хэрэгтэй. Гэрийн эзэд гавшгай шалгамгай байж, эзэгтэй нар үр хүүхэд, гэр бүлдээ их цаг гаргах хэрэгтэй. Цагаан сар бүх хүнд үр шимээ өгөөсэй хэмээн бид мөргөж байна гэж хүндэт лам төгсгөлд нь хэлсэн юм. Үхэр жил уйтгар гунигаас ангижируулж, баяр баясгалан авчирахыг хүсэн ерөөе. Санал зөрөлдөөн болон таагүй бүхнээ улирч буй ондоо үлдээж, өөрт байгаа сайн сайхан бүхнийг авч үлдэх хэрэгтэй. Сар шинийн өдрүүдэд Орос улсын буддын шашны сүмд болох мөргөлөөр харилцан ойлголцох, нийгүүлсэл, сайн сайхныг бэлэгдэнэ». Бид амаргүй үед оршин амьдарч байна. Дэлхийн хямарал бүгдийг нөмөрлөө. Үүнд гутраад яах вэ? Баярын ширээнд халуун бууз, ууц, сэнгэнэсэн айраг тэргүүтнийг тавьж, сар шинээр бэлэгтэй сайхан үг хэлэлцэж, бие биедээ сайн сайхныг хүсэн ерөөдөг уламжлалтай. Ерөөл, магтаал, дуу хуургүй наадам гэж үгүй.
Хулгана жил түүхэнд үлдлээ
2009 он шар шороон гал үхэр жилтэй золголоо
Улирч буй шар шороон хулгана жил ямар жил байсан бэ? Эрхүүгийн нутагт болсон “Алтаргана-2008” том баяр монгол ард түмэнд хамгийн тэмдэглэлт үйл явдал байлаа. Монгол Улсад 2008 оны зун эхэлсэн дуу, урлагийн наадам Сэлэнгэ мөрөн, ариун тэнгисээс хальж Ангар мөрний эрэг дээр боллоо. Буурал Байгал, дурлалт Енисей мөрөнд цутгадаг түүний үзэсгэлэнт охин Ангар мөрөн янз бүрийн газар нутгаас ирсэн ахан дүүсээ мэндчилэн хүлээн авав. Эрхүү муж, Буриадын бүгд найрамдах улс, Аги, Усть-Орд, Өвөрбайгалийн хязгаар, Монгол, Хятад, Япон, Солонгос, ОХУ болон ТУХН-ийн улсуудад суугаа буриад үндэстэн уран бүтээлийн болон спортын тэмцээн уралдаанд хурд хүч, авьяас чадвараа сорилоо. “Манай ард түмний ер бусын соел, уламжлалыг баяжуулж, хойч үедээ уламжлуулах хэрэгтэй. “Алтаргана” наадам ийм зорилготой гэж Эрхүү мужийн захирагч Игорь Есиповский наадамд оролцогч болон зочдод ийнхүү хэлэв. Буриад ард түмэн эртний түүхтэй. Энэ ард түмэн дэлхийн соелын өвд багтсан “Гэсэр” алдартай туульсийг зохиож, хойч үедээ дамжуулж байна. Сур харваан соел-спортын баярыг жил бүр зохиож, Цагаалган цагаан сар баярыг тэмдэглэдэг. Энэ баяраар буриад, орос, бусад ард түмний төлөөлөгчид бие биедээ билгийн тооллын хуанлигаар шинэ жилийн баяр хүргэдэг. Ангар орчмын оршин суугчдын нэрийн өмнөөс бид Эрхүү мужийн захирагч Игорь Есиповскийтэй утсаар холбогдсон юм. Тэр цагаан сарыг тохиолдуулан монгол ард түмэнд хөгжин дэвжихийг ерөөсөн байна. “Алтаргана” наадамд янз бүрийн үндэстний төлөөлөгчид оролцдог тул зөвхөн буриад үндэстний баяр биш юм. Энэ бол олон улсын соёлын өв билээ. Энэ наадмыг ЮНЕСКО-ийн ивээлд зохион байгуулах боломжтой. БНХАУ-ын шэнэхэний буриадууд, ОХУ-ын нэгдсэн шинэ субьект Өвөрбайгалийн хязгаар “Алтаргана-2010” наадмыг зохион явуулах эрхийн төлөө өрсөлдсөн юм. Удаан хэлэлцсэний дүнд “Алтарганы” далбааг монголын төлөөлөгчдөд ёслол төгөлдөр гардуулсан байна. Дараагийн наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулна.
Та бүхэнд сэтгүүлч Ким Ральдины ОХУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамны элчин зөвлөх Г.Лүндэнтэй хийсэн ярилцлагыг хүргэе. “Ноён элчин зөвлөх өө, “Оросын дуу хоолой” радиогийн сэтгүүлчдийн өмнөөс танд болон элчин сайдын яамны ажилтнуудад гарч буй шар шороон болон гал үхэр жилийн мэнд дэвшүүлж, ажил үйлсэд нь амжилт хүсье. Монгол ард түмэн ямар хүсэл зориг, найдвараар билгийн улирлын хуанлигаар хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байна вэ? Та орос-монголын харилцааг шинэ нөхцөлд хэрхэн үнэлж байна вэ? Оны үйл явдлыг нэрэлэхгүй юу? …

<сонсох>