Foto http://www.vedan-kolod.org.ruТувагийн засаг захиргааны албан ёсны шийдвэрээр 2-р сарын эхэнд“Хөөмийн жилийн” оронд “игилийн жил”-ийг зарлалаа. Тувад морин хууртай төстэй хөгжмийн зэмсэг болох игил хуурдаж хөөмийлдөг. Энэ хөгжмийн зэмсэг морин хуур шиг морины сүүлээр хийсэн хоёр жавхдастай, морин толгойтой юм. Тувагийн соёлд хөгжмийн энэ зэмсэг онцгой статустай билээ. Зарим ард түмэн өнөө хир шүтэн биширч байгаа бөөгийн шашны дэг жаягт энэ зэмсгийг мөн ашигладаг. Эртний шүтлэгээр бөө газар, тэнгэрийн сүнстэй шууд харилцах чадалтай, хөгжмийн ачаар хүний зүрхэн тус газар хүрч, хүн хүрээлэн буй орчны зохиолдлогоор тогтоодог. Тэгэхлээр хөгжмийн зэмсэг бүр амьд байх ёстой. Хуураар хурдахын өмнө “амь оруулах” дэг жаягийг мөрдөх ёстой. Үүний тулд модыг байгалийн эрдэс усанд дүрж, бэлэн болсон хөгжмийн зэмсгийг сүүгээр адисладаг. Тувад игилийг бүтээх эртний уламжлал бараг алдагджээ. Тиймээс Игилийн жилийн хүрээнд ирээдүйн мэргэжилтнүүдийг сургаж, бэлтгэх туршилтын урлан байгуулж, хуучны технологиор хөгжмийн зэмсэг бүтээдэг матеруудын талаар мэдээллийн банк байгуулж, эрэл хайгуул хийж байна. Үүнээс гадна игилээр хуурддаг хөгжимчдийн дунд уралдаан зохион явуулна. Бүгд найрамдах улсын бүх сургуульд Тувагийн хөгжмийн соёлын тухай лекц уншина.

<сонсох>