АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Азийн орнуудаар хийж байгаа анхны айлчлалаа өндөрлөллөө. Тэрээр Япон, Өмнөд Солонгос, Индонез, Хятад улсад очсон юм. Америкийн гадаад бодлогын яамны тэргүүн АНУ-ын өрийн үүргийг үргэлжлүүлэн худалдан авахыг Бээжинд уриалсан тухай манай тоймч Альберт Папоян тэмдэглэж байна. “АНУ-ын эдийн засаг дахин өсч эхлэх нь хятадын ашиг сонирхолд нийцэж байна” гэж тэр мэдэгдсэн юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын хэлснийг ойлгомжтой буулгавал, америкийн өмнөх засаг захиргааны буруугаас үүссэн санхүү-эдийн засгийн хямарлаас гарахад Вашингтон Хятадаас тусламж эрж байна. Харин нэг ойлгомжгүй зүйл нь хатагтай Хиллари Клинтон тусламж хүссэн хирнээ Төвд, Тайвань болон хүний эрхийн асуудлаар АНУ Хятадад үргэлжлүүлэн дарамт үзүүлнэ гэж заналхийлжээ. Тэгэхлээр америкийн өнөөгийн засаг захиргаа өмнөх засаг захиргааны адилаар Хятадын дотоод хэрэгт оролцож, тус улсын талаар хоёр нүүртэй бодлого хэрэгжүүлэх бодолтой байна. Тайвань, Төвдийн асуудалд хамтарсан гурван мэдэгдэлд заасан “нэг Хятад” зарчимыг баримтлахыг Хятад улс ямагт АНУ-д уриалж байдаг. Тайванийн хоолойн хоёр эргийн хооронд энхийн харилцааг хөгжүүлэх явцыг тодорхой үйлдлээр дэмжих, мөн төвд, уйгурын салан тусгаарлагчдыг үл дэмжихийг хүсдэг. Гэсэн ч АНУ Тайбэй-д хамгийн орчин үеийн байлдааны техник үргэлжлүүлэн нийлүүлсээр байгаа бөгөөд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах төлөвлөгөөндөө Тайванийг багтаасан юм. Тайваньд цэргийн дурын тусламж үзүүлнэ хэмээн нээлттэй хэлж байна. Төвдөд өнгөрсөн оны 3-р сард болсон үйл явдлаас үзэхэд АНУ төвдийн салан тусгаарлагчдыг дэмжих чиг шугамаас хазайхгүй болохыг харууллаа. Лхас хотод энгийн иргэдийг хөнөөсөн, сургууль, эмнэлэгийг галдан шатаасныг санахад хангалттай. Вашингтон ийм үйлэл хийсэн хүмүүсийг “шашнаа ариун байлгах, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид” хэмээн нэрлэсэн билээ. Хятад улс дэлхийн бусад орны адилаар дэлхийн хямарлын үр дагаврыг хурдан даван туулах сонирхолтой байна. Хятад улс АНУ-ын эдийн засгийг сэргээх сонирхолтой байна. Хятадын экспортод америкийн зах зээл нэгдүгээр байрт байна. АНУ Хятадад дарамт үзүүлэх сонирхолгүй байна. Хүний эрхийн асуудалд ч ялгаагүй билээ. Албаны хүний мэдэгдсэнээр Хятад улс Вашингтоны засаг захиргааны төлөөлөгчидтэй энэ асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна. Хэрэв тийм бол Вашингтон Хятадын зүгээс тусламж авах шаардлагатай. Тэгэхлээр Хятад улс юуны түрүүнд АНУ-д дарамт үзүүлж болно. Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал, Москвагийн улсын Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Сергей Лузянин ярьж байна: «Хятад улс АНУ-д нөлөөлөх тодорхой хөшүүрэгтэй гэж оросын шинжээч үзэж байна. Энэ нь юуны түрүүнд санхүүгийн хөшүүрэг юм. Үүнд түшиглэн Хятад улс энэ яриа хэлэлцээнд, магадгүй АНУ болон Хятадын ашиг сонирхолын зөрчилд баттай зогсож болно». АНУ Хятад улстай хамтран ажиллах шаардлагатай байна. Тэгэхлээр АНУ харилцан хүндэтгэх байр суурин дээр харилцаа тогтоож, дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй юм. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Альберт Папояны тайлбарыг хүргэлээ.

<сонсох>