Оросын дэмжлэгээр барьсан Бушер дахь атомын цахилгаан станцад реакторыг турших бэлтгэл ажил Иранд болж байна. Туршилт 2-р сарын 25-нд болно. Эрчим хүчний блокийг ашиглалтад өгөхөд бэлтгэх үе буюу засвар-ашиглалтын төгсгөлийн шатны ажлыг туршилт гэж нэрлэжээ. Энэ үеэр реакторын бүст цөмийн түлшгүй дуриамал түлшний төхөөргийг ашиглана. Атомын цахилгаан станцыг шууд ашиглалтад өгөхийн өмнө түлшийг шахана. Оросын 2500 гаруй мэргэжилтэн аж:илладаг Бушерт бүх зүйл бэлэн байгаа. Бушерийн ажлын эхний шатанд шаардлагатай баяжуулсан цөмийн түлшийг өнгөрсөн жил Орос улсаас тус станцад МАГАТЭ-ийн хяналтанд холбогдох журмын дагуу нийлүүлсэн байна. Бушер дахь атомын цахилгаан станцын эрчим хүчний эхний блокийг барих гэрээнд 1995 оны 1-р сарын эхэнд гарын үсэг зурсан юм. Баримт бичигт зааснаар Оросын тал 1975 онд германы “Сименс” компанийн эхэлсэн атомын станцыг барьж дуусгах үүрэг хүлээжээ. Барилгын ажлыг 1979 онд лалын хувьсгалын дараа зогсоосон байна. Объектыг ашиглалтад өгөх хугацааг нэг бус удаа хойшлуулсан нь Оросын буруу биш юм. Улс төрийн шалтгаанаас бус техникийн болон Ираны санхүүжилтын бэрхшээлээс үүдэлтэй байна. Орос улс энэ төслийг хэрэгжүүлэхэд Иранд дэмжлэг үзүүлсэн тул АНУ болон өрнөдийн бусад орны зүгээс хүчтэй дарамтанд орсон. Москва хүлээсэн үүргээ биелүүлэхдээ Ираны түншийнхээ эргэлзээг төрүүлэх шалтаг гаргаагүй. Бушерийн атомын цахилгаан станц нь атомыг энхийн зорилгоор эзэмшихтэй холбоотой цэвэр иргэний төсөл юм. Үүнд өөр чиглэл байгаа гэж үзэх нь зүй бус хэрэг юм хэмээн Дорно дахины хүрээлэнгийн шинжээч Виталий Наумкин үзэж байна. «Хууль зүйн бүх дүрмийн дагуу Бушер дахь цахилгаан станцыг барьсан. Энэ МАГАТЭ-ийн хяналтанд байдаг. МАГАТЭ-ийн зүгээс цахилгаан станц барихад ямар нэг эргэлзэх зүйл байхгүй юм. Энэ станц цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөртэй ямар нэг хэлбэрээр холбогдох боломжгүй гэдэг нь ойлгомжтой» гэж В.Наумкин хэллээ. МАГАТЭ оролцож, Бушерийн атомын цахилгаан станцаас ашигласан түлшийг Орос улсад нийлүүлэх гэрээ байгуулсан нь үүний баталгаа юм. Тэгээд ч Орос улс үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүргээ тууштай биелүүлж байна. Үүнээс үүдээд Орос улс Хятад, Энэтхэг, Болгар зэрэг бүлэг улс атомыг энхийн зорилгоор эзэмшихэд дэмжлэг үзүүлж байна.

<сонсох>