Америкийн цэргийг 2-р сарын 20-ноос хойш 180 өдрийн дотор киргизийн нутаг дэвсгэрээс гаргах ёстой гэж тус улсын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ. Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев урьд АНУ-тай байгуулсан Манас дахь нисэх хүчний баазын асуудлаархи хэлэлцээрийг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зурав. НҮБ-ын мандатаар ажиллах эвслийн хүчний баазыг Манаст 2001 оны 12-р сард нээсэн билээ. Эвслийн хүчин афганистаны нутаг дэвсгэрт «Дарагдашгуй эрх чөлөө» ажиллагааг дэмжих зорилготой. Сүүлийн үед америкийн 1 мянга орчим цэргийн албан хаагч болон цэргийн ачаа тээврийн ба замд нь нэмж шатахуун цэнэгнэх нисэх онгоцууд тус баазад байсан. Баазыг хаахаар шийдвэрлэсэн гэж Киргизийн ерөнхийлөгч 2-р сарын 3-нд Москвад айлчлах үеэрээ мэдээлэв. Барилга байгууламжийг ашигласанд төлөх АНУ-ын төлбөр хангалтгүй байна гэж тэрээр тайлбарлан хэллээ. Бакиевын ярьснаар бол олон нийт америкийн цэргийг Киргизд байлгахад дургүй байгаа нь бас нэгэн шалтгаан болсон. Үнэхээр эрх баригчид эдийн засгийн хүчин зүйлээс гадна ард түмний хандлагыг харгалзан ийн шийдвэрлэсэн гэж Оросын геополитикийн судлалын академийн ерөнхийлөгч Леонид Ивашов хэлээд «Кыргизийн хүн ам америкчүүд өөрсдийг нь доромжилж байна хэмээн дургүйцсэн юм. Эрх баригчдаас Манаст америкийн цэргийн баазыг байлгах болзолыг өөрчлөх тухай асуудал тавьсаны хариуд Вашингтон ердөө үг дуугүй байсан. Түүнээс гадна америкийн тал цэрэгтээ тулгуурлан засгийн газрын бус байгууллага, тусгай албадын тусламжаар Киргизийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Киргиз үүнийг ухамсарлаж Орос Хятад хоёр улсын дэмжлэгт тулгуурлан шийдвэр гаргасан гэв. Киргизийн депутатууд өөр 11 улсын цэргийн албан хаагчдыг нисэх хүчний баазад байрлуулах тухай гэрээг хүчингүй болгох хуулийг авч үзнэ. Тухайлбал Австралии, Дани, Норвеги, Польш, Турк улсуудын цэрэг тэдгээрийн дотор байна. Баазыг хаах тухай шийдвэр АНУ ба НАТО эвсэлтэй харилцааг хурцатгах уршигтай болохоор киргизийн эрх баригчид эмээхгүй байна. Улс төрийн асуудлаар бишкекийн санал тэдгээртэй зөрөхгүй байна. Киргиз террортай тэмцэх идэвхтэй гишүүн хэвээр байх болно гэж тус орны ГХЯ мэдэгдлээ. Оросын шахалтаар Бишкек ийм алхам хийсэн гэсэн дуу хоолой Вашингтоноос сонсогдож байна. Киргиз бол тусгаар улс юм. Гадаадын баазыг хаах шийдвэр бие дааж гаргасан гэж Оросын ГХЯ онцлон тэмдэглээд энэхүү санаа бодлыг эрс няцаав. Тэр тусмаа Орос улс цэргийн бус ачаа дамжин өнгөрүүлэх саналыг АНУ-д тавьсан билээ. Киргиз дэх бааз бидэнд чухал боловч, өөр хувилбар байна гэж америкийн тал нэг бус удаа мэдэгдлээ. МАНАС дахь баазыг хаах нь нэлээд их хохиролтой боловч, түүнийг солих хувилбарыг олж болно гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс мэдэгдэв. Одоо Пентагон тус баазыг Узбекистан буюу Тажикистанд шилжүүлэх боломжийг авч үзэж байна. Эдгээр хоёр улс америкийн нисэх онгоцуудыг хулээж авахаас татгалзвал АНУ нисэх хүчнийхээ баазыг Трабзон хотод нээх зөвшөөрлийг туркийн засгийн газраас авахыг оролдож мэдэнэ.

<сонсох>