Гэвч манай орон байлдааны бэлэн байдлаа бэхжүүлнэ гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. Төрийн тэргүүн Москвад эх орноо хамгаалагчийн өдөрт зориулсан баярын үдэшлэг дээр үг хэллээ. Орост мөн өдрийг 2-р сарын 23-нд тэмдэглэдэг. Зэвсэгт хүчээ шинэ дүр төрхтэй болгох нь цаг үеийн шаардлага гэж Д.Медведев хэлээд цэргийн боловсрол, техникийн бэлтгэл, цэргийн албан хаагчдын нийгмийн асуудалд гойд анхаарал тавьна гэж амлав. Улс орны болон иргэдийн аюулгүй байдал найдвартай баталгаатай хамгаалагдах ёстой гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэв. Арми флот орчин цагийн аюулыг няцаах шаардлагад нийцэх техникээр сайн тоноглогдсон авсаархан шуурхай ажиллагаатай байх ёстой гэж Дээд ерөнхий командлагч тэмдэглэн хэллээ. Оросын ерөнхийлөгч зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнд мэнд хүргэн ярихдаа «Энэ баяр мэргэжлийн төдий байхаа больж үнэхээр нийт ард түмнийх аль хэдийнээ болж хувирсан. Энэ нь улс орныхоо тусгаар тогтнол үндэсний ашиг сонирхолыг хамгаалж ялалт байгуулах түүхэн уламжлалыг үргэлжлүүлж эх орныхоо төлөө алба хааж байгаа бүхнийг гүнээ хүндэтгэж байгаагийн илэрэл юм. Эх орны их дайны ахмад дайчдад чин сэтгэлээсээ баяр хургье. Төрөлхи нутаг, эрх чөлөөг хамгаалсан их үеийнхэнд өнөөдөр мэнд хүргэж байна гэв. Орос ЗХУ-аас дэлхийн 2-р дайнд ялалт байгуулахад шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэсэн тухай үнэнийг ямагт хамгаална гэж Д.Медведев онцлон тэмдэглэв. Орос болон ТУХН-ийн гишүүн олон орон их ялалтын 65 жилийн ойг 2010 онд тэмдэглэхийг тэрээр дурдлаа. Улс орныхоо залуу үийнхэнд үлгэр жишээ болж байгаа дайн хөдөлмөрийн ахмадуудад анхаарал халамж тавих нь өнөө үеийнхний гол ариун үүрэг юм . Оросын хүн ам Эх орны их дайны тухай дурсгалыг нандиглан хадгалж, дайны түүхэн дүнг гуйвуулах гэсэн аль ч оролдлогыг няцаах ёстой гэж ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ. Гэвч дэлхий өөрчлөгдөж байна. Олон улсын аюулгүй байдлыг хангахад хандах шинэ хандлагыг баримтлахыг өнөө эрний бүх улс ард түмнээс шаардаж байна. Эдүүгээ байдал амгалан тайван байсан ч орон нутгийн мөргөлдөөн жинхэнэ дайн болж хувирч мэдэхийг Өмнөд Осетид болсон эмгэнэлт хэрэг явдал тод томруун харуулсан. Хэтдээ ийн эмгэнэлт хэргээс сэрэмжлэхэд дэлхийн хамтын нийгэмлэгийн нэгдссэн хүчин чармайлт зайлшгүй чухал юм. Олон улсын аюулгүй байдлыг хангах үнэхээр шинэ наайдвартай хандлагыг боловсруулахад хүчин чармайлтаа дайчлах хэрэгтэй гэж ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна.

<сонсох>