Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Алексей Гордеев Парис хотноо гарч байгаа “СИА-2009” үзэсгэлэнгийн хүрээнд Европын Холбооны комиссар Марианн Фишер Боэльтай уулзахдаа ийнхүү мэдэгдсэн юм. Европын Холбоо цөцгийн тос, бяслаг, хуурай сүүн экспортод татаас олгох болсонтой холбогдуулан Орос улс зохих хариу арга хэмжээ авахаас аргагүй байна. Москва импортоор авдаг сүүн бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж сайд тэмдэглэв. Орос улсын засгийн газар саяхан цөцгийн тос, хуурай сүүний импортын татварыг нэмэгдүүлэхээр шийдсэн байна. Алексей Гордеев энэ мэт арга хэмжээг урьдаар хэлэлцэхийг еврокомиссарт санал болгожээ. Фишер Боэль орос улсын сайдтай санал нэг байна. Москва болон Брюсселийн харилцаа нээлттэй шинжтэй байх ёстой. Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрмийн дагуу татаас олгосон гэж Боэль тайлбарлаллаа. Парисын Версалийн хаалгын үзэсгэлэнгийн цогцолборт нээгдсэн олон улсын хөдөө аж ахуйн 46 дахь үзэсгэлэнгийн үеэр тэд ийнхүү ярилцав. Уламжлал ёсоор Францын ерөнхийлөгч Николя Саркози “дэлхийн хамгийн том фермийг” нээлээ. Үзэсгэлэнд 4500 гаруй янз бүрийн амьтан, 18 мянган нэр төрлийн газрын үр шимийг дэлгэн үзүүлсэн учир үзэсгэлэнг ийнхүү нэрлэжээ. Орос улс үзэсгэлэнд 100 ам метр гаруй талбай бүхий танхимд бүтээгдэхүүнээ үзүүллээ. Гадаадын зах зээлд амжилттай өрсөлдөх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг энд тавьжээ. Орос улсын Ульяновск болон Омск мужийн хөрөнгө оруулалтын төсөл, эрдэм шинжилгээний бүтээлийг Парисийн үзэсгэлэнд анх удаа дэлгэн үзүүлэв. Алексей Гордеев Парис явахын өмнө 20 жилийнхээ ойг тэмдэглэсэн орос улсын хөдөө аж ахуйн фермийн холбооны идэвхтнүүдтэй уулзсан юм. Төр засгаас сүүлийн жилүүдэд фермерийн аж ахуйд бодит дэмжлэг үзүүлсэн хэмээн сайд тэмдэглэв. Үүний дүнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдсэн. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 2007 оныхтой харьцуулбал бараг 30 хувьтай байсан. Үйлдвэрлэлийн бусад салбар хямарч байгаа энэ үед хөдөө аж ахуйн салбар улс орны эдийн засгийг хямарлаас гаргана гэж Алексей Гордеев үзэж байна. Санхүүгийн хямарлыг үл харгалзан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэвээр байна.

<сонсох>