Монголын анд нөхдийн нийгэмлэгийн удирдах гишүүн, оросын нэрд гарсан зураач Жаид Жемалийн үзэсгэлэн Мосвагийн улсын нэхмэлийн их сургуулийн мэдээлэл үзэсгэлэнийн төвд саяхан нээгдлээ. Зураачийн 80 насны ойд зориулж энэ үзэсгэлэнг гаргажээ. Орос, Монголд ч тэр Жаид Жемалийн уран бүтээлийг өндөр үнэлдэг. Тэрээр уран бүтээлийнхээ урт амьдралд Монголын тухай уран зургийн их яруу найраг бүтээсэн юм. Тэрээр энэ улсын сэдвээр 850 гаруй бүтээл туурвижээ. Зураачид Монгол Улс уран зургийн жинхэнэ сургууль болсон. Москвагийн архитектурын их сургуулийн багш болох тэрбээр 1961 онд Улаанбаатар хотын Улсын багшийн дээд сургуулийн график-уран зургийн факультетад багш зөвлөхөөр ажиллахаар томилогджээ. Тэрээр бүр 1960-аад онд Монголын сэдвээр зураг зурах болсон байна. Энэ улсын зах хязгааргүй тал нутаг, нар жаргаж байгаа үзэсгэлэнт хэсэг, барьж байгуулж байгаа хот, нэрд гарсан хүмүүсийн хөргийг зурж байв. Монголын анд нөхдийн нийгэмлэг зураач Жаид Жемалийн үзэсгэлэнг Мосвагийн улсын нэхмэлийн их сургуулийн мэдээлэл үзэсгэлэнийн төвд зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтэд олон нийтийн энэ байгууллагын тэргүүн ЗХУ-ын 2 удаагийн баатар Виктор Горбатко тэргүүтэй олон гишүүн ирлээ. Мөн нээлтэнд зураачийн анд нөхөд, ажил нэгт нөхөд, тус сургуулийн багш, оюутнууд байв. Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны элчин зөвлөх Лүндэн тэргүүтэй төлөөлөгчид хүндэт суудалд суув. Жемаль үзэсгэлэндээ хөрөг зураг, байгалийн сэдэвт, график, батик зэрэг янз бүрийн үед туурвисан 100 гаруй бүтээлээ тавьжээ. Зохиолч Ц.Дамдинсүрэн, Монгол Улсын ардын жүжигчин Цогзолмаа, энэ улсын олон янз нутгийг харуулсан “Говь” бүтээл, “Адуу” хэмээх гайхалтай зураг, “Монголын нууц товчоо” сэдвээр хэд хэдэн график зургаа үзэсгэлэнд тавьжээ. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн Виктор Горбатко, Мосвагийн улсын нэхмэлийн их сургуулийн ректор Сергей Николаев, ноен Лүндэн зэрэг бусад нэр хүндтэй зочин үг хэллээ. Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамт сансарт ниссэн, ЗХУ-ын хоер удаагийн баатар, сансрын нисэгч, Владимир Жанибеков Жаид Жемальд хандан хэлэхдээ: «Би таныг энгийн болон нэрд гарсан хүмүүсийг зурах, сэтгэлд ойрхон бүхнийг дүрслэх зарчмаасаа хэзээ ч хазайж байгаагүй агуу зураач гэдгийг мэднэ гэж Владимир Жанибеков хэллээ. Монголын сэдэвтэй таны зургууд хоер орны ард түмний сэтгэлийн болон уран бүтээлийн ойр дөт байдлын баталгаа юм. Энэ зургууд оросууд бидэнд монголчуудын сэтгэл, энэ сайхан улсын гоо сайхныг мэдрэхэд тус болж байна”. Жаид Жемаль Москва, Азербайжан, Монголын зураачдын холбооны гишүүн болохыг В.Жанибеков санууллаа. Түүнийг монголын төрийн шагнал “Найрамдал” медалиар шагнасан байна. Түүнд монголын олон нийтийн байгууллагаас олон шагнал гардуулсан. Зураач өнгөрсөн зууны 1970 оноос эхлэн Монголын анд нөхдийн нийгэмлэгт идэвхтэй ажиллаж байна. Тэрээр сүүлийн 20 жил энэ байгууллагын удирдах гишүүнээр ажиллаж байна. Жаид Жемаль үзэсгэлэнгийн нээлтийн төгсгөлд хэлэхдээ: “Би санамсаргүй зураач болсон. Би тэр үед Монголд очсондоо баяртай байдаг. Намайг хүрээлж байсан хүмүүс надад урам зориг өгч, зураачийн хувьд хөгжих боломж олгосон гэж Жаид Жемаль ярьж байна. Монгол улс миний сэтгэлийг гайхшруулж, би уран бутээлдээ энэ улсын сэдвийг байнга хөнддөг байсан. Би амьдралынхаа туршид энэ орны сэдвээр уран бүтээл туурвисан. Тэр бүр хүн мэдэхгүй энэ гайхалтай орныг таниулахыг хичээсэн. Монголын сэдэвтэй миний уран зургийн үзэсгэлэн зөвлөлтийн үед, мөн оросын үед ч гарч байсан. Монголд уран бүтээлийн үзэсгэлэнгээ нэг бус удаа зохион байгуулж, хамгийн сүүлд 2006 онд үзэсгэлэнгээ гаргасан билээ. Энэ удаагийн үзэсгэлэн миний уран бүтээлийн дүн бөгөөд би сэтгэл хангалуун байна”. 

<сонсох>