Йошкар-Олед 2-р сарын 24-28-нд “Цагаан хуйас” орос романсын олон улсын 7-р наадам болно. Дуулаачийн урлагийн сонирхогч, мэргэжлийн уран бүтээлчид жил тутам марийн газар нутагт цугладаг юм. Залуу уран бүтээлчдийг илрүүлэх, энэ төрлийн уран бүтээлд хүндэтгэлтэй хандаж, сурган хүмүүжүүлэх, орос романсыг алдаршуулах, хүний үрэгдсэн үнэт зүйлийг сэргээхэд соёл-соён гэгээрүүлэх энэ арга хэмжээний үндсэн зорилго оршиж байна гэж манай сурвалжлагч Наталья Абросимова дамжуулж байна. Оросын нэрд гарсан дуучин Федор Шаляпин, Сергей Лемешев, Леонид Собинов, Алла Баянова болон бусад гайхалтай дуучин од болон гялалзсан бүхэн бүтэн сургууль орос романсаар хүмүүжсэн билээ. Орос романсын уянгалаг аялгуу олон хүний сэтгэлийг татсаар байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн урлаг шинээр сэргэж байна. Олон улсын, оросын, бүс нутгийн уралдаан зохиогдох болсноос марийскийн “Цагаан хуйас” уралдаан хамгийн онцлог юм. Энэ жил уралдаанд Оросын 40 бүс нутгийн 300 гаруй дуучин, Армени, Казахстан, Хятад, Украины зочид орлцоно гэж наадмын захирал, ардын жүжигчин Светлана Белоус манай сурвалжлагчид ярьжээ. Тэгэхлээр манай наадмын газар зүйн хил жил ирэх тусам тэлсээр байна. «Орос улс олон үндэстний орон билээ. Орос улсын бэлэг тэмдэг болсон орос романсыг олон үндэстний соёл тэтгэж байна. Уралдааны үеэр зөвхөн оросоос гадна эх хэлээрээ романс дуулбал гайхалтай. Мөн “бага хуайс” уралдаанд 7-16 насны ахлах, дунд бүлгийн хүүхдүүд оролцоно. Тэгэхлээр наадам анх удаа хүүхэд, насанд хүрэгч гэсэн хоёр ангилалд болно. Дуучныг гурван төрөлд шалгаруулна. “Мэргэжлийн уран бүтээл”, “Сонирхогчийн уран бүтээл” “Орос романсын найдвар” зэрэг төрөл байна. Оросын ардын жүжигчин, Москвагийн консерваторийн профессор Галина Писаренкогийн тэргүүлэх шүүгчдийн бүрэлдэхүүнд орос романсын хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн мастерууд багтдаг» гэж С.Белоус хэллээ. Наадмын хүрээнд уралдаанаас гадна орос романс дуулах аргачлал, онолын талаарх сургалт, дууны боловсролын асуудлаарх эрдэм шинжилгээ практикийн бага хурал болно. Наадамд оролцогчид нэг өдөр Чувашийн төв Чебоксарт очино. Энд “Цагаан хуайс” энэ наадамд оролцогчид, Марий Эл, Чувашийн тэргүүлэх гоцлол дуучин, Чувашийн улсын академийн найрал дууны симфони найрал хөгжмийн оролцоотой “Светлана Белоус урьж байна” концерт болно. “Цагаан хуайс”наадмын шагнал гардуулах ёслол, гала концерт 2-х сахын 28-нд М.Шкетанын нэрэмжит Марийскийн үндэсний театрт болно.

<сонсох>