Хэд хэдэн хөгжимчин нэгэн зэрэг тоглох боломжтой дэлхийн хамгийн олон баян хуурыг Кремлийн ордонд энэ хөгжмийн 100 жилийн ойд зориулсан концертын үеэр танилцуулна. 300 хүртэл хөгжимчин оролцож дээд амжилт тогтоож, баян хуурчдын асар том концерт болно. Аккердион, гармоника хөгжим, баян хуур хөгжим дэлхийн улс орныг байлдан дагуулжээ. Аккердион, гармони хөгжим Германд үүссэн гэдэг. Орос улсад баян хуур бий болжээ. Хөгжмийн энэ зэмсгүүд хоорондоо ижил төстэй ч, нэг нь дарвуултай, нөгөө нь дарвуулын оронд хуванцартай байдаг. Харин баян хуур хөгжим нэлэнхүйдээ товчтой. “Оросын баян хуурын 100 жилийн ойг тэмдэглэх” төслийн уран сайхны удирдаач Сергей Войтенкогийн хэлснээр баян хуур Орос улсын үндэсний өв юм. «Мастер Петр Стерлигов 1907 онд бүтээсэн ч, тэр шинэ хөгжмийн зэмсгийг “баян” гэж нэрлэжээ. Тэгэхлээр товчлууртай хуурыг Орост бүтээжээ. Хэрэв Москва Орос улсын зүрх бол баян хуур түүний сэтгэл зүрх хэмээн Сергей Войтенко баталж байна. Баян хуур хөгжмийг кино, эстрад гэхчлэн хаана ч тэр хүссэн зочин байна. Энэ хөгжмийн зэмсгийн 100 жилийн ойг бид зохих ёсоор тэмдэглэх ёстой гэж Москва хотын Думын депутат, нэрд гарсан жүжигчин Евгений Герасимов итгэлтэй байна. «Энэ хөгжмийн зэмсгийг “дэгжин” болгохыг их хүсч байна. Уран бүтээлч, хөгжмийн зохиолч хэн боловч баян хуур хөгжмөөр авьяасаа 100 хувь нээх боломжтой болохыг залуу хөгжимчид юуны түрүүнд мэдэрч, ойлгох хэрэгтэй» гэж Е.Герасимов хэллээ. Баян хуур хөгжмийг ардын хөгжмийн зэмсэг гэж нэрлэх аргагүй болсон гэж Гнесины нэрэмжит Орос улсын хөгжмийн академийн профессор, нэрд гарсан уран бүтээлч, профессор Фридрих Липс үзэж байна. Энэ зэмсгээр ямар ч хэлбэрийн хөгжим тохирдог. Баян хуурчид консерваторийг төгсгдөг. «Өнөө үед баян хуурын талаарх төсөөлөл эстрадтай холбоотой. Хөгжмийн бусад төрөл жанраар энэ хөгжмийн зэмсгийн боломжийг харуулахыг хүсч байна гэж Фридрих Липс ярьж байна. Орос улсын нэрд гарсан хөгжмийн зохиолчид баян хуур хөгжмийн хөгжмийг зохиож байна» гэж Ф.Липс хэллээ. Бүс нутгийн наадам, уралдаан, бага хурал зэрэг багтсан Орос баян хуур хөгжмийн 100 жилийн ойг тэмдэглэх хөтөлбөр хоёр жил үргэлжилсэн юм. Хөтөлбөрийн төгсгөлд 4-р сарын 10-нд Кремлийн ордонд гала концерт болох юм. Энэ концертод шилдэгийн шилдэг “Баян-Микс” нэрд гарсан хамтлаг оролцоно.

<сонсох>