Төрийн Думын дарга Борис Грызлов афганистаны мансууруулах бодисын наймааны үр дагавар, шалтгааныг задлан шинжилсэн парламентын хэлэлцүүлгийн үеэр ийнхүү мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан тэрээр Афганистан дахь АНУ, НАТО-ийн ажиллагааг шүүмжилжээ. Тэдний энэ үйл ажиллагааны улмаас энэ улс мансууруулах бодисын улс болон хувирсан гэж тэр үзэж байна. «АНУ, НАТО-ийн цэрэг Афганистанд байх тэр үед төв азийн энэ улсад мансууруулах бодисын үйлдвэрлэл эрчимтэй өсчээ. Энэ үед Афганистан хар тамхины үйлдвэрлэлээр дэлхийд үнэмлэхүй тэргүүлж, марихуан, гашишийн үйлдвэрлэлээр Мароккийн дараа хоёрдугаар байрт орсон» гэж Төрийн Думын дарга тэмдэглэв. “Үл устах эрх чөлөө” ажиллагаа эхэлж, АНУ, НАТО-ийн цэргийг 2001 онд Афганистанд оруулснаар хар тамхи үйлдвэрлэгчдийн тоо 44 дахин нэмэгджээ. Парламентын хэлэлцүүлэгт нийтэлсэн мэдээгээр Афганистанаас 100 тэрбум долларын мансууруулах бодис хилээр давуулжээ. Афганистан мансууруулах бодис үйлдвэрлэж, ашиг олдог үндэстэн дамнасан төв болсон байна. Үүнээс гадна мансууруулах бодисын наймаанаас “Аль-Каида” болон “Талибан” хөдөлгөөний террорист ажиллагааг санхүүжүүлж байна. Энэ нөхцөлд өрнөдийн Афганистанд хэрэгжүүлж байгаа мансууруулах бодисын эсрэг стратеги хэр үр нөлөөтэй болох, ийм стратеги байгаа эсэх, энэ чиглэлд ямар нэг арга хэмжээ авах хүсэлтэй эсэх талаар парламентын өчигдрийн хэлэлцүүлэгт тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаа америкийн цэргийг Афганистанд оруулж, тэнд байлдааны ажиллагаа явуулсан нэг шалтгаан нь мансууруулах бодисын наймаатай тэмцэх явдал юм. Энэ зорилтыг шийдвэрлээгүй болохыг баримт нотолж байна. Ер нь мансууруулах бодисын наймаатай тэмцэх бодолгүй байжээ. АНУ-ын өнөөгийн засаг захиргааны мэдэгдсэн олон улсын асуудлаарх шинэ алхам нь гадаад бодлогын афганистаны чиглэлд мансууруулах бодисын наймааг нэн даруй шийдвэрлэх зорилготой гэж найда байна. Үүний тулд мансууруулах бодистой тэмцэх нь дэлхийн соёлжсон нийгмийн зорилт болохыг мэдэх хэрэгтэй. Энд НАТО, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага зэрэг байгууллагын олон улсын нэгдсэн хүчин чармайлт шаардлагатай. Тэгээд ч Афганистанаас нийлүүлж байгаа мансууруулах бодис бүх улсад тэр дундаа европын оронд заналхийлж байна.

<сонсох>