Баруун Сибирьт орших Эрхүү муж өрнөд болон Ази Номхон далайн бүс нутгийн хооронд интеграцчлалын хэсэг болох гео улс төр болон гео эдийн засгийн урьтал нөхцөлтэй юм. Эрхүү хотод болсон Орос улсын Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдааны үеэр энэ талаар болон дэлхийн хямарлын нөхцөлд бодит эдийн засгийг хөгжүүлэх үр нөлөөний тухай хэлэлцлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Алс Дорнод болон Сибирийн нутагт ажлын айлчлал хийж, энэ хуралдааныг явууллаа. Орос улсын ерөнхийлөгчийн улс орны дорно бүс нутгийн тэргүүн нарт хэлсэн үндсэн илтгээлтдээ нийгэм-эдийн засгийн тэргүүн зэргийн зорилтыг сонгоод үүнд нийцүүлэн хямарлын нөхцөлд байсан ч, төслийг өдөр тутам дээд зэргийн эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Эрхүүд болсон Төрийн Зөвлөлийн хуралдааны үеэр тэмдэглэсэн юм. Эрхүү муж болон Орос улсын зүүн нутгийн мужийн түлш-эрчим хүчний боломж нь Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудад эрчим хүчний нөөцийг их хэмжээгээр экспортлох боломж нээж байна. Жил тутам 50 тэрбум гаруй киловатт цаг цахилгаан эрчим хүч боловсруулдаг Эрхүү, Бартская, Усть-Илимская зэрэг гурван усан цахилгаан станцын тухай ярьж байна. Түлш эрчим хүч хямд тул хөнгөн цагаан, эсэж, синтетик давирхай зэрэг өртөг өндөр үйлдвэрлэл энд хөгжжээ. Нефть, хийн шинэ орд газар нь Дорно Сибирьт нүүрс ус төрөгч олборлох шинэ төв байгуулах үндэс бүрдүүлж байна. Эрчим хүч хэмнэдэг технологи, экологийн цэвэр үйлдвэрлэл байгуулахад хөрөнгө оруулснаар мужийн эдийн засгийн боломжийг хөгжүүлэхэд нөлөөлөх нь гарцаагүй. Д.Медведев Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаанд үг хэлэхдээ, улс орны тэргүүн зэргийн салбар тэр дундаа нисэх онгоц угсрах салбарт улсаас бүрэн хэмжээгээр баталгаа авах ёстой. Улсаас 300 тэрбум рублийн баталгааг аж ахуйн нэгжид олгохоор шийдсэн байна. Хямарлын үед чухал төслөөс татгалзаж болохгүй гэж ерөнхийлөгч хэллээ. Хүнд үе байгаа ч, оросын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, иргэдийн орлого, үндэсний баялгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн стратегийн төслөөс татгалзах эрх бидэнд байхгүй. Жилийн өмнөөс энэ нь тэргүүн зэргийн зорилт хэвээр үлдэнэ гэж Д.Медведев тэмдэглэв.

<сонсох>