Ерөнхийлөгч Лондонд энэ оны 4-р сард болох их хорины дээд хэмжээний хүрээнд Орос, АНУ-ын ерөнхийлөгчид уулзах боломжийн тухай асуултад тийн хариулав. Барак Обамагийн мэдэгдэл болон далайн чанадаас ирээд байгаа дохио найдвар төрүүлсэн гэж Д.Медведев тэмдэглэн хэллээ. Орос АНУ-ын удирдагчид нааштай яриа хийснийг үүнтэй холбогдуулан дурдая. Дмитрий Медведев америкийн ерөнхийлөгчэд утасдаж Цагаан ордны тэргүүн болсонтой нь холбогдуулан баяр хүргэх үеэр ярилцажээ. Оросын ерөнхий сайдын орлогч Сергей Иванов, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Баден нарын Мюнхенд олон улсын аюулгуй байдлын асуудлаархи нөлөө бүхий бага хурлын үеэр хийсэн уулзалт яриа ашигтай болсон гэж талууд дүгнэв. Түүнчлэн Европ дахь ПДХ системинй салбарт Оростой хамтран ажиллах шинэ хэлбэр эрэхэд АНУ бэлэн байна гэж Москвад айлчласан Төрийн нарийн бичгийн даргын 1-р орлогч Уильямс Бёрнс мэдэгдсэн билээ. ГХ-ийн сайд Сергей Лавровын германы «ШПИГЕЛЬ» сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллэлийг америкийн дипломат ажилтны хэлсэн зүйлд өгсөн нэг ёсны хариу хэмээн үзэж болно. Пуужингийн аюулыг яаж няцааж арилгах асуудал дээр Орос АНУ Европ гурав хамтран ажиллах тухай москвагийн санал хучин төгөлдөр хэвээр байна. Энэ саналыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх цаг хугацаа бий гэж сайд өгүүллэлдээ бичжээ. Төрийн департаментын хэвлэлийн албаны төлөөлөгч Гордон Дугудын Вашингтонд хийсэн мэдэгдэл мөн агуулгаар анхаарлыг татав. АНУ ПДХ салбарт Орос Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж тэрээр хэлжээ.Барак Обамагийн засаг захиргаа ПДХ системийн нэг хэсгийг Польш, Чех улсуудад байрлуулах гэсэн америкийн төлөвлөгөө Оросыг түгшүүлснийг анхаарах бодолтой байна гэж Гордон Дугуд тэмдэглэв. Орос АНУ хоёр эл асуудлаар харилцан найр тавих явдал хоёр талын харилцааг цаашид маш нааштай хөгжүүлэх хандлагыг бий болголж мэднэ гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Ажиллагааны нь хугацаа энэ оны 12-р сард дуусах СДЗ-ийн тухай нэгдэх гэрээг солих шинэ гэрээ байгуулах нь харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна. Байдлаас харахад шинэ гэрээ байгуулах бүрэн үндэс бий. Москва ч Вашингтон ч энэ тухай сүүлийн үед их ярьцгааж байна. Эдүүгээ хамгийн гол нь уг ярианаас тодорхой ажил үйлсэд шилжих хэрэгтэй. Нэн чухал хоёр чиглэлээр урагш ахих нь орос-америкийн харилцаа болон Европ ба олон улсын уур амьсгалыг нэлээд сайжруулах үр дүнтэй болно.

<сонсох>