Оросын ерөнхийлөгч Д.Медведев Их Британийн ерөнхий сайд Гордон Браун, Германийн канцлер Ангела Меркель нартай утсаар ярьж эл сэдвийг нухацтай хэлэлцэв. Тэд Лондонд энэ оны 4-р сард болох их хорины хямралтай тэмцэх асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг авч үзсэн байна. Энэ чиглэлээр хийх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж санал нэгтэй үзжээ. Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцвэл зохих асуудлаар дэвшүүлэх саналаа Орос таниулахад бэлэн хэмээн Дмитрий Медведев, Гордон Браун, Ангела Меркелдь нарт мэдээллээ. АНУ, Канадын хүрээлэнгийн эдийн засгийн асуудал эрхлэсэн орлогч захирал Виктор Супян оросын санаачилгын агуулгын талаар санал бодлоо илэрхийлэн ярихдаа: «Чухам ямар санал дэвшүүлэхийг одоогоор мэдэхгүй байна. Оросын удирдагчдын үг яриаг үндэслэн зөвхөн таамнаж болно. Олон улсын санхүүгийн системийг тод томруун болгох тухай ярьсан. 2-рт ганц улсын монопольт байдлаас ангижирах хэрэгтэй. Валют нь цорын ганц нөөц валют болсон АНУ дангаар шийдвэр гаргаж байсан. З-рт доллартай адилхан үйл ажиллагааны хүрээтэй бүс нутгийн валютыг бий болгох хэрэгтэй. Хямрал гарах аюулыг мөн замаар багасгаж болно. Хямралыг давтуулахаас сэргийлэн сэрэмжлэх олон улсын санхүүгийн хөдөлгөөнийг удирдах механизм байгуулахыг санаачилж болзошгүй. Тухайлбал янз бүрийн үнэт цаасны хэт үйлдвэрлээс сэрэмжлэх нь зайлшгүй чухал. Дэлхийн эдийн засгийн хямаралтай тэмцэх шийдвэрийг улс орнууд заавал биелүүлэх саналыг Орос улс их хорины дээд хэмжээний уулзалт дээр дэвшүүлж болзошгүй. Тухайлбал Вашингтонд түрүүчийн дээд хэмжээний уулзалтаар батласан гаалиар ивээх бодлогыг нэг жилийн турш азнах шийдвэрийг биелүүлсэнгүй. Ийм хэрэг явдал давтагдахаас сэрэмжлэх хэрэгтэй. Хорины нэг хэсэг нь түншээ хохироон үндэсний эдийн засгаа хэвийн болгохыг оролдсон билээ.

<сонсох>