Засгийн газраас хүн амыг ажлаар хангах хөтөлбөрт 34 тэрбум рубль нэмж гаргах юм. Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова оросын парламентын доод танхим-Улсын Думд хэлсэн үгэндээ энэ тухай мэдээлэв. Ажилгүйдэл дэлхийн эдийн засгийн хямралын нөхцөлд дэлхийн бүх улс оронд гарсан хамгийн хүрц асуудлын нэг болов. Олон улсад  ч сүүлийн хэдэн сард ажилгүйчүүдийн тоо хэдэн зуун мянгаар нэмэгдлээ. Эдүүгээ төмөрлөг, хими, машины аж үйлдвэр болон ашигт малтмал олборлох хүрээнд ажилгүйдэл гарсан байна. Гол төлөв бүтээгдэхүүнээ гадаадад нийлүүлдэг үйлдвэрүүд ажилчдаа цомтгож байна. Орост 2009 онд хоёр сая гаруй хүн ажилгүй болно гэж таамнав. Төр нийгмийн байдлыг тогтвортой хэвээр байлгаж, ажилгүйчдын тоо нэмэгдэхээс сэрэмжлэхийн тулд нэг зэрэг хэдэн чиглэлээр яаралтай арга хэмжээ авч байна. Боловсон хүчнийг дахин бэлтгэж, ажиллах хүчин шаардагдсан бүс нутагт нүүлгэн шилжүүлэх, ажлын орон тоо бий болгох түүнчлэн жижиг дунд бизнесийг илүү идэвхтэй дэмжих арга хэмжээ авч байна. Товчхон хэлэхэд нөр их ажил хийх хэрэгтэй гэж Улсын Думын хөдөлмөр нийгмийн бодлогын хорооны дарга Андрей Исаев үзэж байна. Хямарал оросын хөдөлмөрийн зах зээлд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд хүчирхэг шижим түлхэц болно гэж тэрээр хэлээд «Сүүлийн олон жилд хүмүүсийн хөдөлмөрийн асуудалд чиглүүлсэн хөрөнгө ажилгүйдлийн тэтгэмжийн хөрөнгөтэй анх удаа бараг тэнцэв. Урьд энэ салбарт идэвхтэй бодлого явуулахгүй байсан. Хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх хөрөнгийн 80 хувийг ажилгүйдлийн тэтгэмжийн төлбөрт зарцуулжээ. Харин хямрал илүү идэвхтэй бодлого явуулахыг шаардав. Эдүүгээ тэтгэмж олгохоос гадна ажлын шинэ орон тоо бий болгож, хүмүүс ажил олоход нь туслах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Хямарлаас илүү хүчтэй болж гарах нь бидний нийтийн зорилт юм. Хөдөлмөрийн зах зээлийг эрчимжүүлж, өөрийн чадлын хэрээр, мэргэжлийнхээ дагуу ажил олох боломжийг өргөжүүлэх хэрэгтэй. Ажилгүйдэл энэ онд хамгийн дээд хэмжээнд хүрнэ гэж үзэж байна. Харин 2010 оноос мөн үзүүлэлт буурна гэв.Төрийн ба орон нутгийн засаг захиргааны байгууллагад тахир дутуу хүмүүс болон их дээд тусгай дунд сургууль төгсөгчдөд тодорхой хэмжээний орон тоо гаргах түүнчлэн тэтгэврт гарах нас дөхсөн ажилгүйчүүдыг тэтгэвэрт гаргах журмыг хөнгөвчлөх арга хэмжээнүүд оросын хөдөлмөрийн зах зээлийн байдлыг хэвийн болгоход тусална гэж парламентын гишүүн үзэж байна. Түүнээс гадна жижиг бизнес эрхэлэхээр шийдсэн ажилгүйчүүдээс татвар авах хугацааг наанадаж нэг жилээр хойшлуулах нь үр бүтээлтэй арга хэмжээ гэж Андрей Исаев тэмдэглэн хэллээ.

<сонсох>