Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон гадаадад хийж буй анхны айлчлалын хүрээнд өнөөдөр Сөүлд ирэхдээ солонгосын асуудлын “хөндүүр цэгийг” дарсан бөгөөд “цочроох эмчилгээ” нь сөрөг үр дагавартай байж болно гэж манай тоймч Константин Гарибов үзэж байна. Пхеньян Сөүлтэй яриа хэлэлцээгээ сэргээх хүртэл АНУ болон БНАСАУ-ын харилцаа сайжрахгүй гэж Хиллари Клинтон мэдэгдсэн юм. Пхеньян цөмийн хөтөлбөрөөс татгалзсан тохиолдолд Пхеньянтай харилцаагаа хэвийн болгоно гэж урьд Вашингтон мэдэгдэж байсан. Йонбен дахь цөмийн төвийг жагсаалаас гаргаж эхлэхэд БНАСАУ-ын эсрэг авсан улс төр, эдийн засгийн хоригоо АНУ цуцлахад хүрсэн юм. Энэ нь засгийн газар хоорондын харилцааг хэвийн болгох найдвар төрүүлсэн байна. Харилцаагаа тасалсан ч, Солонгос хоорондын харилцаанд АНУ хөндлөнгөөс оролцохоор оролдож байгаа нь хоёр орны харилцааг сайжруулахад саад болж байна. АНУ ийнхүү авирласан нь зохисгүй хэрэг хэмээн Орос улсад суугаа БНАСАУ-ын элчин сайд Ким Ен Же өчигдөр мэдэгдэв. Хиллари Клинтон БНАСАУ-ын байдлыг ширүүн шүүмжилж, энэ улсын засаг захиргааг АНУ-ын түрүүчийн засаг захиргааны хэлэх дуртай байсан “тамлагч” хэмээн нэрлэжээ. Барак Обамын засаг захиргаа болон түүний Ази дахь холбоотнууд БНАСАУ-ын засаг захиргааг өөрчлөхөөр бэлтгэж байна гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэв. Оросын солонгос судлаач Константин Асмолов энэ сэдэв хойд солонгосчуудтай ярихад “цээр” болж байна гэдэгт итгэлтэй байна. « Ким Чен Ир өвчин нь илааршиж байгаа энэ үед энэ сэдвийг дахин хөндөж яаж болох вэ? Улс орны удирдлагыг өөрчилсний дараа ямар нэг өөрчлөлт гарах талаар, удирдагчийнх нь үхлийн тухай ярихад умард солонгосчууд эмзэглэдэг гэж К.Асмолов хэллээ. Хиллари Клинтоны хэлснээр БНАСАУ-ын шинэ удирдлагын өдөөн хатгалагад Вашингтон ямар хариу үйлдэл үзүүлэхээ бодсон байна. Хойд болон Өмнөд Солонгосын зэвсэгт мөргөлдөөн нь цаг хугацааны асуудал хэмээн өчигдөр Пхеньянд ширүүн анхааруулсан билээ. Энэ нь БНАСАУ цөмийн хөтөлбөрөөс бүрэн татгалзах боломжийг холдуулж байна. Хиллари Клинтоныг Сөүлд ирэхийн өмнө америкчүүд танк зэрэг хүнд техник, байлдааны нисэх онгоцоо Өмнөд Солонгост буулгажээ. Америк-өмнөд Солонгосын жил тутмын цэргийн сургуулилт хагас сарын дараа эхлэх хэдий ч, тэд хэдийн цэргийн нислэг, сургуулилт хийх болжээ. Солонгосын хойгт “сэтгэл зүйн дайн шинээр дэгдсэнтэй” холбогдуулан Орос, Хятад, АНУ, Япон, хоёр Солонгос хойд Азид энх тайван, аюулгүй байдлын механизм байгуулах зөвлөлгөөн хийж байна. Зөвлөлгөөн өнөөдөр Москвад дуусах бөгөөд Солонгосын хойгийн асуудлыг тайван замаар зохицуулахад түлхэц болох ёстой.

<сонсох>