Таро Асо өтгөрүүлсэн хий үйлдвэрлэх заводыг нээх ёслолд оролцохоор хүрэлцэн ирлээ. Харин айлчлал улс төрийн хувьд илүү чухал ач холбогдолтой байлаа. Японы ерөнхий сайд Оросын ерөнхийлөгч Д.Медведевтэй хэлэлцээ хийлээ. Энэ нь хоёр талын яриа хэлцээг хөгжүүлэх замаар хийсэн чухал алхам болсон гэж ажиглагчид үзэж байна. Д.Мэдведев японы ерөнхий сайдад мэндчилгээ дэвшүүлээд хоёр орны улс төрийн хэлхээ холбоо эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Дээд хэмжээний уулзалт байнга болж байна. Орос Японы удирдагчид Лимад саяхан Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд одоо Сахалинд уулзаж, удахгүй Лондонд их хорины уулзалтад, энэ зун их наймын хүрээнд цуглана. Япон улс оросын улс төр эдийн засгийн чухал түнш болсон гэж оросын ерөнхийлөгч хэлээд «Бараа гүйлгээ нэлээд тогтвортой хөгжиж байна. Өнгөрсөн оны дүнгээр 30 тэрбум долларт хүрсэн. Энэ нь сайн үзүүлэлт юм. Худалдааны харилцааг цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж, одоо хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төслүүдэд анхаарал тавьж байна. Улс төрийн яриа хэлцээний тухайд гэвэл бид нэлээд идэвхтэй уулзаж холбоо барьж байна. Үүнийг сайшаан дэмжиж байна. Уулзаж ярилцахгүй бол нэг ч асуудлыг шийдвэрлэхгүй гэв. Ерөнхий сайд Таро Асо Оростой нутаг дэвсгэрийн асуудлыг зохицуулах төлөвийг ахин хөндөж ярив. Дэлхийн 2-р дайнаас хойш ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон Өмнөд Курилийн дөрвөн арлын тухай өгүүлж байна. Энэ хүчин зуйл хоёр талын цогц асуудлыг шийдвэрлэхэд шахалт үзүүлж байгааг Таро Асо хүлээн зөвшөөрөөд, улс төрийн шийдвэр хэрэгтэй болохыг тэмдэглэв. Эдгээр асуудлыг зохицуулах шинэ хандлагыг эрэхээр тохиролцож, хэлэлцээний үйл явцыг хэвшмэл бүс бүтээлч үндсэн дээр эрчимжүүлнэ гэж Таро Асо хэлэв. Сахалинд хийсэн уулзалт Ази Номхон далайн бүс нутагт Орос Японы стратегийн харилцааг төлөвшүүлэх чухал алхам болсон гэж хоёр орны удирдагчид зөвшөлцөв. Яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлнэ. Энэ нь нутаг дэвсгэрийн асуудал хоёр талын харилцааг хүндрүүлэхгүй байх баталгаа юм. Японы удирдагч Сахалинд хүрэлцэн очсон явдал үүнийг нотлон харуулав.

<сонсох>