Өтгөрүүлсэн хий үйлдвэрлэх улс орныхоо анхны заводыг Сахалинд 2-р сарын 18-нд нээв. Оросоос Хятад руу нефтийн хоолой тавих тухай хэлэлцээрт Бээжинд үүний өмнө гарын үсэг зурсан билээ. Сахалин дахь үйлдвэр байгалийн өтгөрүүлсэн хий үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн хувьд дэлхийд зонхилох боломж Орост өгөх юм. Ойрын үед дэлхийн өтгөрүүлсэн хийн нийлүүлэлтийн бараг 5 хувь нь манай оронд ногдох юм. Оросын шинэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах Япон, Өмнөд Солонгос, АНУ хэр хэмжээний хий худалдан авахаа бүр өнгөрсөн онд мэдээлж хэлэлцээр байгуулсан юм. Энэ заводыг ашиглалтад оруулснаар улс орны хий нийлүүлэх боломж өргөжиж дэлхийд байгалийн нөөц нийлүүлэгчийн хувьд байр суурий нь бэхжүүлнэ гэж Оросын ерөнхийлөгч тэмдэглэв. Үйл явдал дэлхийн эдийн засгийн зах зээлийн хүрээнд Орос улсаас хийсэн өөр чухал алхамтай цаг хугацааны хувьд давхцсан нь тэмдэглүүштэй .Орос Улсаас Хятад руу нефтийн хоолой тавих тухай хэлэлцээрт Бээжинд гарын үсэг зурав. Оросын нефтийг анх удаа азийн оронд хоолойгоор дамжуулна. Дээрх хоёр төсөл бүтэгдэхүүнээ борлуулах зах зээлээ өргөжүүлэх шинэ боломж Орост өгч байна гэж Алс Дорнолдын хүрээлэнгийн орлогч захирал Андрей Островский хэлээд «1-рт Европ оросын хий нефтийн монопольт худалдан авагч байхаа больсныг ойлгоно. Нөгөө талаас Орос нефть хийн хэрэгцээ европрынхтой адил их байгаа азийн зах зээлд шууд гарна. Тухайлбал Япон, Өмнөд Солонгост нефть хийн өөрийн нөөц бараг байхгүй. Хятад нефтийн бараг 50 хувийг гадаадаас худалдан авч байна» гэлээ. Оросын Ази дахь түншүүд нефть, хийг нийлүүлэгчээс нь шууд авах нь тэдэнд ашигтай.Энэ нь чухал ач холбогдолтой гэж Японы ерөнхий сайд Таро Асо онцлон тэмдэглэв. Ийм ойрхон газраас эрчим хүчний нөөц авахыг Япон олон жилийн турш мөрөөдөж ирсэн гэж тэрээр Сахалинд заводын нээлтийн ёслол дээр мэдэгдлээ. Энэ төсөл Ази Номхон далайн бүс нутагт эрчим хүчний нөөц нийлүүлэх эх сурвалжийг олшруулснаараа чухал хэмээн Таро Асо үзэж байна. Ойрхи Дорнодоос нефть хий нийлүүлэхтэй холбоотой аюулыг аль болохоор багасгах тухай ярьж байна. Африкийн Өвөр орчимд ба Энэтхэгийн далайд сүүлийн үед далайн дээрмийн ажиллагаа гарсан явдал эрчим хүчний нөөц нийлүүлэгчдийн сэтгэлийг түгшүүлэв. Ийн нөхцөлд оросын өтгөрүүлсэн хий АНДБН-т нефть Хятадад нийлүүлэх нь эдийн засгийн хямрал дэлхийд гарсан ч улам нэмэгдэж буй хэрэгцээг хангаж төдийгүй нефть хий тогтвортой баталгаатай нийлүүлэх олон улсын эрчим хүчний томоохон шинэ зах зээл Азид бий болсныг тусган харуулж байна.

<сонсох>