Одоогоос 400 жилийн тэртээ 1609 онд дуран авайн олон орны судлалын эрнийг нээсэн Галилео Галилейн өлгий нутаг  Итали улс тийм санаачилга дэвшүүлжээ. Тэмдэглэлт ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум болон эл сэдэвт үзэсгэлэн, соёл гэгээрлийн арга хэмжээ дэлхийн олон оронд болох юм. Орос улс олон улсын одон орны арга хэмжээнүүдэд бас идэвхтэй оролцох тухай Оросын ШУА-ийн одон орны судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч Алексаендр Боярчук «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд « Хоёр том, бага хэмжээний хэдэн бага хурал манайд болно. Тухайлбал «Одон орон судлал ба нийгэм» сэвэвт бага хурал Москвагийн УИС-д З-р сарын сүүлээр болно. Нэрт эрдэмтэд одон орон судлалын асуудлаар олонд ойлгомжтой лекц уншина. Казань хотноо 8-р сард болох «Соёлын өв» сэдэвт бага хуралд оролцогчид одон орон судлал нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг авч үзэх юм. Энэ удаа одон орны жил дан эрдэм шинжилгээний бага хурал, санал шүүмжлэл явуулж амин чухал асуудлыг хэлэлцэх биш одон орны судлал нийгэм ба хүмүүст хичнээн чухал байгааг харуулах соён гэгээрүүлэх зорилготой. Ер нь энэ он оросын одон орны судлалд амжилттай эхлэв. Нар судлах сансрын 3 дахь аппарат КОРОНАС-Фотон оросын эрдэм шинжилгээний хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд 1-р сарын сүүлээр гаргав. Энэ одон орны оргил Нарны гамма, рентгений цацралыг судлана. Иймээс эрдэмтэд хүний эрүүл мэнд болон цахилгаан электрон багажийн ажилд жагсаалтаас гаргах хүртэл зохисгүй нөлөөлж буй нарны цацралыг илүү лавтай таамнах юм. Хэтдээ огторгүйн биетийг судлах сонирхолтой хэдэн төслийг хэрэгжүүлнэ гэж Александр Боярчук хэлээд «Эхлээд «Фобос херс» төслийг хэрэгжүүлнэ. Бид Ангараг гаригийн дагуул Фобос руу пуужин хөөргөж түүний гадаргыг судлах төлөвлөгөөтэй байна.Сансрын аппарат Нарны системинй хувьсал нөлөө үзүүлээгүй бодис хэмээн үзсэн дагуулын хөрсний дээжийг авах ёстой. Энэ нь нарны системийг бүрдүүлсэн бодис юм. Төсөл ерөнхийдөө нарийн түвэгтэй байна. Харин ажлыг хөнгөвчлөх нөхцөл бий. Фобос бол жижиг дагуул байгаа учраас түүнээс гарч нисэх пуужинд хүчирхэг хөдөлгүүр шаардагдахгүй гэлээ. Радио дуран авайн сүлжээгээр оддыг судлах «Радиоастрон» ШУ-ны хөтөлбөр манай орны одон орныг судлагчдын бас нэг том төсөл билээ. Радиоантенн бүхий цогцолборыг дэлхий орчмын тойрог замд ойрын жилүүдэд хөөргөнө. Тэр дэлхий дахь радио дуран авайнуудтай хамт лут том дуран авайг бий болгоно. Түүний тусламжаар алслагдсан сансрын биетүүдэд болж байгаа үйл явцын тухай илүү лавтай мэдээлэл авах юм.Оросын эрдэмтэд олон улсын төслүүдийг хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцож байна. Америкийн «ХАББЛА»–тай төстэй «Спектр ультрафиолет» дуран авайг дэлхий орчмын тойрог замд байрлуулах нь бас нэгэн төсөл билээ.

<сонсох>