Тэрээр АНУ-ын үндэсний ба дотоодын аюулгүй байдлын зөвлөлүүдийн дэргэд интернетийн орон зайн асуудал эрхлэсэн захирлын тушаалыг бий болгов. АНУ компьютер бусдаас илүү хэрэглэж буй орны хувьд интернетийн орон зайд эмзэг талтай болсон гэж шинжээчид үзэж байна. Зөвхөн БХЯ компьютерийн системий нь дайрах гэсэн олон зуун мянган оролдлогыг өдөр бүр бүртгэж байна. Үүний уршгаар мэдээллийн терабайтыг алджээ. Эдүүгээ дангаар дайрахыг оролдсон этгээд биш сайн зохион байгуулалттай хакерын багууд ноцтой аюул учруулсан гэж интернетийн аюулгүй байдлын талаархи шинжээчид үзэж байна. Тэд ялангуяа батлан хамгаалах аж үйлдвэр,шинэ төрлийн зэвсэг боловсруулж буй байгууллагуудын компьютерийн системийг сонирхож байна. Хулгайлсан мэдээлийн хохиролыг тэр даруй тооцоолж болохгүй. Олон арван тэрбум доллар алдаж байна гэж мөн салбарын мэргэжилтнүүд үзжээ. Улс төрийн мэдээллийн төвийн захирал Алексей Мухин энэ үнэлгээг дэмжээд «Кибер дайн бол Интернет орон зайн мэдээлэл техникийн сөргөлдөөн төдий зүйл биш зорилгоо биелүүлэхийн тулд дайсны эсрэг хэрэглэх иж бүрэн арга хэмжээ юм. Тактикийн завсарын ялалт байгуулах биш стратегийн талаар давуу болох зорилт тавьж байна. Иймээс кибер дайн хийж буй орон хүчээ сулруулалгүй дандаа эрчимтэй ажиллах ёстой гэв. АНУ-ын энэ оны төсвөөс компьютерийн системийн аюулгүй байдалтай холбоотой төслүүдийг санхүүжүүлэхэд 300 сая доллар гаргах юм.Харин ямар их хэмжээний хөрөнгө гаргасан ч асуудал шийдвэрлэгдэхгүй гэж шинжээчид үзэж байна. Кибер гэмт хэрэгтнүүдийн ажиллагааг няцаах нь зайлшгүй чухал гэдгийг юуны түрүүнд ухамсарлах хэрэгтэй. Энэ зорилгоор мэргэжилтнүүд НҮБ-ын гишүүн бүх улсын Интернетийн эрх зүйн статусын тухай хууль тогтоомжид засвар оруулахыг санаачлав. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх асуудал ойрын жилүүдэд олон улсын аюулгүй байдлын гол асуудлын нэг болж орон бүхний хүчин чармайлтыг уялдуулан зохицуулахыг шаардана гэж олонхи шинжээчид үзэж байна. Эдүүгээ компьютер дайрагчид америкийн компаниудад их хохирол учруулсаар байна. Зонхилох гүрэн улсууд хамтран ажиллаж эхлэх ёстой. Эдүүгээ компьютерийн аюул дэлхийн хамтын нийгэмлэгт үнэн хэрэг дээр тулгарсан байна. Кибер гэмт хэрэгтнүүдийн ажиллагааг няцаахгүй юм бол хакерын ямао нэг баг 2020 он гэхэд цөмийн системтэй болж мэднэ гэж интернетийн аюулгүй байдлын талаархи хэдэн мэргэжилтэн үзэж байна. Энэ нь дэлхийд ноцтой аюул учруулах нь дамжиггүй.

<сонсох>