Foto http://www.bash-med.ruБашкирын зөгий үржүүлэх , зөгий балаар эмчлэх эрдэм шинжилгээний төв болон « Шаамарын тохой» монголын пүүс Башкортостанаас балт зөгий Монгол Улсад нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол БН Башкортостан улсын гадаад эдийн засгийн харилцаа, худалдаа, үйлдвэрлэл эрхлэлтийн яаманд боллоо. Манай сурвалжлагч Ольга Иванова башкирын төвийн орлогч дарга Надежда Шмидтэй эл сэдвийг хөндөн ярилцав.
Асуулт: Монголын пүүс танай төвтэй яаж холбоо барив?
Н.Шмидт: «Энэ нь тун сонирхолтой явдал билээ. Ер нь Монгол улсад зөгий бүр 50 жил үржүүлж байна. 1959 онд зөгий үржүүлэх курст суралцсан таван монгол хүний нэг Жамцын Бат онц дүнтэй төгссөн. Түүнд хэдэн зөгийн үүр бэлэглэсэн. Монголд орчин цагийн зөгийн аж ахуй үүгээр хөгжиж эхлэв. Зөвлөлтийн хэсэг мэргэжилтэн тэдний дотор Башкирын хөдөө аж ахуйн их сургуулийн зөгий үржүүлэгч эрдэмтэн Ивней Шафиков Монголд 70-д онд ажилласан юм. Тэрээр Баттай уулзаад башкирын хосгүй үүлтрийн зөгийн тухай өгүүлжээ. Батын хүү Чинзориг шилдэг үүлдрийн зөгий Башкираас авч болохыг Монголд зөгийн аж ахуйг цаашид хөгжүүлэх асуудал тавигдсан үед санасан байна. Тэгээд монголын тал Башкирын зөгий үржүүлэх эрдэм шинжилгээний төвтэй холбоо барьсан. Эдүүгээ Чинзориг «Шаамарын тохой» пүүсийн захирал юм».
Асуулт: Монголын пүүстэй хамтын ажиллагаа хэр хөгжиж байна ?
Н.Шмидт: «Монголын түншүүдтэй өнгөрсөн хавар хамтран ажиллаж эхлэсэн. Монголын тал башкирын зөгий газар нутагт нь яаж дасахыг урьдчилан таамаглаж чадахгүй байсан учир эхлээд дөнгөж зөгийн 20 бүл авсан. Харамсалтай нь зарим нь замын бэрхшээлийг давж чадсангүй. Үлдсэн хэсгийн тоо хоёр дахин нэмэгдэж 18 кг зөгийн бал өгсөн. Энэ нь хосгүй явдал билээ. Эхний улиралд бал авна гэж бодохгүй байсан. Монголын түншүүд манай төвтэй цаашид хамтран ажиллахыг эрмэлзэв».
Асуулт: Башкирын зөгий үржүүлэх эрдэм шинжилгээний төв ба «Шаамарын тохой» пүүс хэлэлцээр байгуулсан уу?
Н.Шмидт: «Тиймээ хэлэлцээр 2014 он хүртэл хүчин төгөлдөр байх болно. Башкираас Монголд 1000 орчим зөгийн бүл явуулна. Зөгий 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр нойрноосоо сэрэх дуусан үед эхний 100 бүлийг худалдаж авна. Үлдсэн зөгийг хэсэг хэсгээр нь жилийн турш явуулна. Түүнээс гадна «Шаамарын тохой» пүүс Башкирын хөдөө аж ахуйн их сургуультай гэрээ байгуулна. Их сургууль зөгий үржүүлэх мэргэжилтнийг Монгол Улсад бэлтгэнэ. Гэрээг хэрэгжүүлэх хүрээнд оросын зөгий үржүүлэгч эрдэмтэд найрсаг улсад сургалтын зорилгоор айлчилна. Монгол Улс тариалангийн талбайгаа өргөжүүлж, ургацыг нэмэгдүүлж, өөрийн үйлдвэрлэлийн үр тариагаар улс орныхоо хэрэгцээг 2010 он гэхэд хангах төлөвлөгөөг боловсруулсан. Шилдэг үр тоос хүртээгч зөгийнүүд үүнд туслана. «Шаамарын тохой» пүүс Башкирын эрдэм шинжилгээний төвийн зөгийн үүлтрийн аж ахуйн материалыг ашиглан ШУ, үйлдвэрлэлийн ололтыг үндэслэж, Монголд зөгийн аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ онд Монгол руу явуулах бүлүүд үржүүлэх газрын суурь болно. НҮБ-аас хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд "Апимонлия" олон улсын зөгийн нэгдлийн холбооны санаачилгаар үүнд зохих хэмжээний хөрөнгө гаргав. Башкирын улсын хөдөө аж ахуйн их сургуулийн биологи, зөгий судлалын танхим ШУ, арга зуйн тусламж монголын зөгий үржүүлэгчдэд үзүүлнэ. Башкирын их суругууль ба Шаамарын тохой пүүсийн гэрээгээр үүнийг бас батласан юм.

<сонсох>