Дэлхийн эдийн засгийн нөхцөлд Орос улсад санхүүгийн урсгалд хяналт тавих үр нөлөөтэй систем байгууллаа. Ерөнхийлөгч Д.Медведевийн ням гаригт телевизээр өгсөн ярилцлагын гол мэдэгдлийн нэг нь энэ байна. Орос улсын төр засаг парламентын хууль ёсны дэмжлэгээр сүүлийн саруудад 100 тэрбум долларыг Банк болон байгууллага хоорондын шуурхай байдлыг зохицуулах, дэлхийн хямарлын нөхцөлд эдийн засгийн бодит салбарыг дэмжихэд зарцуулжээ. Шаардлагатай тохиолдолд шинээр зээл олгох хөрөнгө улс оронд байгаа. Орос улс тэргүүтэй дэлхийн улс орнууд өнөөдөр энэ дүрмээр тоглож байна. Товлосон байгууллага, этгээдэд төрийн дэмжлэг хүрч байгаа эсэхэд орос улсын төр засаг итгэлтэй байна уу? Ерөнхийлөгч Д.Медведев телевизийн ярилцлагын гол чиглэлээ төр засаг нийгмийн нээлттэй, шууд ярилцлага хэмээн тэмдэглээд нөхцөл байдлыг тодорхойлохдоо: «Ямар мөнгө хаашаа явж байгаад хяналт тавихад төр засаг оршдог. Тодорхой хэлбэрээр энэ мөнгийг ашиглах хүсэлтэй хүн байнга гарч ирдэг. Энэ тохиолдолд бид хяналтын хэвийн систем бүрдүүлсэн» гэж Орос улсын ерөнхийлөгч хэллээ. Төр засагт санхүүгийн урсгалд мониторинг хийх өргөн сонголт бүхий хэрэгсэл байгаа гэж тэр хэлсэн юм. Эдгээрийн нэг нь Төв банкнаас зээл авч байгаа банкуудад хяналт тавих явдал юм. Тэдний гол зорилт нь рублийг ямар нэг валютад хөрвүүлж хилийн чанадад гаргах бус эдийн засагт эргэлдэж байгаа эсэхийг хянах гол зорилготой. Холбооны аюулаас хамгаалах алба, Дотоод хэргийн яам, санхүүгийн тагнуулын алба хөрөнгийг зүй зохистой зарцуулж байгаа эсэхийг хянаж байна. Хууль зөрчигчидтэй ширүүн тэмцэнэ. «Мөнгө тайлбаргүй гарч байгаа тохиолдолд мөрдөн шалгалт явуулах шалтгаан болно» гэд Д.Медведев хэллээ. Бүс нутгийн төвүүдэд санхүүгийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байна вэ? Төр засаг дэлхийн хямаралд үр нөлөөтэй хариулах эсэх нь энэ асуултаас шууд хамаарна. Хямарал бүс нутгийн удирдагч бүрийн мэргэжлийн бат бэх байдлыг шалгах боломж олгож байна гэж ерөнхийлөгч үзэж байна. «Энэ нөхцөлд төсвийн мөнгийг зүй зохистой зарцуулж, өөрийгөө ухаалаг удирдагч болохыг харуулах хэрэгтэй. Манай удирдлагын систем бүхэлдээ энэ асуудлыг шийдэхэд бэлэн гэж би бодож байна. Энэ нь ажил дээрээ алдаа гаргах, авьяас чадалгүй, цалгар байдал, аливаа дарга нарын үйлдлийг хараагүй мэт өнгөрнө гэсэн үг биш юм» гэж Д.Медведев хэллээ. Урьд баталсан хууль хэрэгжихгүй бол дорвитой шийдвэр гаргахаас аргагүй гэж ерөнхийлөгч анхааруулав. Санхүүгийн хөрөнгийн зарцуулалтад хатуу хяналт тавина гэсэн үг юм. Дэлхийн хямарлын үр дагаврыг бууруулах хүчин чармайлт илүү үр нөлөөтэй, зохистой байна.

<сонсох>