Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр гадаадад анхны айлчлалаа хийж байна. Тэрээр Япон, Хятад, Өмнөд Солонгос, Индонезид очино. Вашингтоны шинэ засаг захиргааны дээгүүр тушаалын төлөөлөгчид юуны түрүүнд Европ эсвэл Ойрх Дорнодын орнуудад айлчилж байсан. Айлчлалын өнөөгийн маршрут АНУ-ын бодлогод өөрчлөлт орсныг илтгэж байна. Дэлхийн эдийн засгийн байдалд дорвитой нөлөөлж байгаа зүүн Ази дахь америкийн ашиг сонирхол АНУ-ын бодлогод тэргүүн байр эзэлж байна. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Барак Обама болон түүний багийнхан Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах бодолтой байгаагаа илэрхийлсэн. Вашингтоны гол холбоотон Токиод Хиллари Клинтон хоёр талын стратегийн холбоог цаашид хөгжүүлэх арга зам, Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд худалдааны асуудлыг хэлэлцэнэ. Наран мандах орны эдийн засаг ноцтой унасаныг дайны дараах үеийн томоохон хямарал гэж нэрлэж байгаа Япон улсад дээр дурдсан худалдааны асуудал нэн чухал юм. Экспорт эрс буурсан байгаа. Үүссэн нөхцөл байдалд АНУ-ын худалдааны бодлогод тусгасан дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах явдалд японы тал нэлээд түгшиж байна. Гэсэн ч энэ чиглэлд ямар нэг өөрчлөлт харагдахгүй байна. Конгресс өнгөрсөн долоо хоногт “Обамын багц” хямарлын эсрэг төлөвлөгөөнд конгресс дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих тухай зүйл оруулсан билээ. “Америкийн бүтээгдэхүүнийг худалдан авцагаа” хэмээх нэр зүүх болсон зүйлд энэ тусгал болсон юм. Хэтдээ Японы байр суурь америкийн зах зээлд буурана гэсэн үг байна. Энэ бол бодит байдал. Хиллари Клинтоны айлчлалын гол хэсэг нь Токиод бус Бээжинд болох юм. Тэрээр Нью-Йорк муж улсаас сенатч болохын өмнө “Форин афферс” сэтгүүлд хэвлэсэн нийтлэлдээ АНУ болон Хятадтай тогтоосон харилцаа дэлхий дахинаа энэ зууны хамгийн чухал харилцаа байна хэмээн тэмдэглэжээ. Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин Төрийн Департаментын тэргүүний энэхүү айлчлалыг мөн ийнхүү үнэлж байна: «Хиллари Клинтоны айлчлал азийн шинэ их тоглоомын эхлэл юм. Бид бүрэн мэдрэх боломжгүй стратеги юм. Гэхдээ шинэ өөрчлөлт гарна. Хамгийн гол нь америкчүүд азийн болон дэлхийн асуудалд Хятад улсыг эрчимтэй оролцуулахыг оролдоно». Бүс нутгийн асуудлын тухайд хатагтай Клинтон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах зургаан талын яриа хэлэлцээг идэвхжүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэв. БНАСАУ цөмийн хөтөлбөрөө үнэхээр устгаж чадвал, Барак Обамын засаг захиргаа тус улстай харилцаагаа хэвийн болгохоор чармайна.

<сонсох>